Л.Суарес Уругвайн шигшээд сүүлчийн удаа тоглоно
9 сарын 3. 16:200

Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн “Интер Майами” багийн довтлогч Луис Суарес Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд сүүлчийн удаа тоглох гэж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр баасан гарагт болох 2026 оны ДАШТ-ний урьдчилан шалгаруулах шатны Парагвай улсын шигшээ багтай хийх тоглолтод оролцсоноор шигшээ багийн тамирчны замналаа дуусгах ажээ. Энэ тухай Уругвайн хөл бөмбөгийн холбооны Инстаграмм хуудсанд бичсэн байна.

“Миний хувьд үүнийг дуулгахад хэцүү байна, гэхдээ энэ бол улсынхаа шигшээ багт хийх миний сүүлчийн тоглолт байх болно. Би энэ талаар сайтар бодож тунгаасан, одоо шийдвэр гаргахад хамгийн тохиромжтой цаг хугацаа хэдийнэ иржээ. Анх 2007 онд тоглож байсан шигээ эрч хүчтэйгээр, 19 настай байсан үе шигээ хүсэл эрмэлзэлтэйгээр би тоглох болно. Одоо би 37 настай, дараагийн ДАШТ-нд оролцоно гэхэд маш хэцүү. Би өөрөө явж байна, энэ нь гэмтэл бэртлээс болоогүй ээ, намайг шигшээд дуудахаа больсонтой холбоогүй шүү” гэж Суарес хэвлэлийн хурлын үеэр ярьсныг Испанийн Marca сонин эш татжээ.

Өдгөө 37 настай Л.Суарес Уругвайн шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогч бөгөөд 142 тоглолтод оролцохдоо 69 гоол оруулсан байна. Тэрбээр Уругвайн багийн бүрэлдэхүүнд 2010 оны ДАШТ-ний хүрэл медаль хүртсэнээс гадна 2011 оны Америкийн цомын тэмцээнд аваргалж, 2024 онд хүрэл медаль хүртэж байв.

Л.Суарес шигшээ багийн бүрэлдэхүүнд 142 удаагийн тоглолтод оролцсон нь Диего Годины /159/ дараа орох үзүүлэлт юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38