Тайванийг эзлэхээсээ өмнө Бээжин Орост булаалгасан газраа авах ёстой гэсэнд ОХУ хариу өгөв
9 сарын 4. 12:083

ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мягмар гарагт “Тайвань Бээжинг Оросоос “булаалгасан” газар нутгаа ав гэж байхын оронд эхлээд өөрсдөө тайван замаар нэгдэх тал дээр анхаарч байсан нь дээр” хэмээн ярьжээ.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрөөр Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэ “Тайванийг нэгтгэх гэсэн Бээжингийн санаархал газар нутагтаа биш, хэрэв газар нутгийн санаархал байгаа юм бол эхлээд Айгүний гэрээгээр Орост булаалгасан газар нутгаа эргүүлж авах хэрэгтэй, одоо л Орос хамгийн сул дорой дээрээ байна” хэмээн ярьсан билээ.

Сануулахад, тэртээ 1858 онд Хятадын Чин гүрэн болоод Оросын эзэнт гүрэн хооронд байгуулсан Айгүний гэрээний дагуу тухайн үеийн Чин гүрний эзэмшилд байсан Амар мөрний сав газар буюу өнөөгийн хоёр улсын хилийн ихэнхийг хамарсан газар нутаг Оросын эзэмшилд очсон билээ.

Ерөнхийлөгч Лайн дээрх үгний хариуд Мария Захарова “Хэн нэг улс төрчийн үзэл бодол зарим хүмүүст сонирхолтой санагдаж магадгүй. Гэхдээ бидэнд хамаагүй. Америкийн нөлөөнд автсан Лай ийм сэдэв хөндсөнөөр өөртөө ч, ард түмэндээ ч сайн зүйл авчрахгүй. 2001, 2004 оны хамтын ажиллагаа, улсын хилийн тухай хоёр талын гэрээ болон бусад баримт бичигт тусгагдсаны дагуу Орос, Хятад хоёр улс газар нутгийн бүх болзошгүй маргаанаас татгалзсан гэдгийг Тайпэй санах нь зүйтэй. ОХУ-ын зүгээс “Нэг Хятад” бодлогыг ямагт дэмжиж байгаа бөгөөд БНАХАУ-ын засгийн газар бүх Хятадыг захирах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Илүү сэдэв хөндөхийн оронд Тайвань дотоодын эдийн засгийн асуудалд санаа зовж, Бээжингийн саналыг хүлээн авч, тайван замаар нэгдэх талаа бодсон нь дээр. Бидний анд нөхөр Бээжин ч ижил саналтай байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Зочин
66.181.185.146
   /
9 сарын 5. 10:53

Нарийндаа ярьвал тэр газар нь Хятадынх ч биш л дээ. Монголын газар нутаг. Бүр тодорхой хэлбэл Чингис хааны дүү Хавт Хасарын удмынхны эзэмшил газар нутаг биш үү. Гэтэл тэд минийх чинийх гэж булаацалдаастай... Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж... энэ 2 дээрэнгүй үндэстнээс буцааж авах өдөр ирэх байх аа...

Гана
59.153.114.247
   /
9 сарын 4. 16:10

Хятад улс үе үе Орост алдагдсан газар нутгийнхаа талаар цухуйлгадаг. Ямар ч гэсэн мартаагүй.

139.5.218.104
   /
9 сарын 4. 12:48

Тэр газар нь угаасаа хятадынх биш юм биш үү. Манж задарлаа, газар нуттаг нь алдагдчихсан юм биш үү

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18