Олзны зургаан хүн амь үрэгдсэнд израильчууд яаралтай гал зогсоохыг шаардан жагсаж байна
9 сарын 2. 12:070

Палестины зэвсэгт Хамас бүлгэмд олзлогдсон зургаан хүний цогцос Газын зурваст олдсон явдлаас болж уурлаж хилэгнэсэн израильчууд олон зуун мянгаараа гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлэн, нэн даруй галаа зогсоохыг, олзны хүмүүсийг суллахыг шаардан жагсаж байна.

Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлснээр дор хаяж 700 мянган хүн дээрх шаардлагыг дэмжин жагсаж, түүнчлэн Израилийн хамгийн том эвлэл нийтээр ажил хаяхаа мэдэгдэж, гал зогсоох тал дээр хойрго хандаж буй Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд дарамт учруулж байгаа гэнэ.

Энэ үйл явдлыг зарим гишүүд, сайд нар 11 сар үргэлжилж буй Газын зурвасын мөргөлдөөнийг шийдвэрлэх цэг хэмээн үзэж байгаа бол Батлан хамгаалахын сайд Ёав Галант тэргүүтэй албан тушаалтнууд гал зогсоосноор ямар ч үр дүнд хүрэхгүй хэмээн эсэргүүцэж, засгийн газар дотроо ч хоёр хуваагдаад байгаа аж.

Жагсагчид том хотуудад олноор эсэргүүцлээ илэрхийлж, Тел Авив хотын хурдны замыг боож, зарим нь Нетаньяхуг огцрохыг шаардаж байгаа гэнэ.

Түүнээс гадна 800 мянган гишүүнтэй хөдөлмөрчний эвлэл Хистадрут гал зогсоохыг шаардан хоёр өдөр ажил хаяж байгаагаа ч мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38