Японы Ерөнхий сайд Өмнөд Солонгост айлчилна
9 сарын 4. 12:070

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида энэ долоо хоногийн сүүлчээр Өмнөд Солонгост айлчилж, Ерөнхийлөгч Юн Сог Ёлтой хэлэлцээ хийнэ гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мягмар гарагт мэдэгджээ.

Өмнөд Солонгост хоёр өдрийн айлчлал хийхээр баасан гарагт хүрэлцэн ирснийхээ дараа Ф.Кишида Юн Сог Ёлтой хэлэлцээ хийх бөгөөд талууд хоёр орны хамтын ажиллагааны ололт амжилтыг эргэн харж, хоёр тал, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг цаашид ахиулах арга замуудыг хэлэлцэнэ гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.

Энэ нь сүүлийн хоёр жил орчмын хугацаанд хоёр орны удирдагчдын хийж буй 12 дахь дээд хэмжээний уулзалт болох юм. Түүнчлэн Ф.Кишида гурван жил ажилласныхаа дараагаар Ерөнхий сайд, эрх баригч Либерал ардчилсан намын даргын албан тушаалд өрсөлдөхгүйгээр шийдвэрлэсэн тул тэдний хувьд сүүлчийн уулзалт болж байна.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын төрийн тэргүүн дайны үед албадан хөдөлмөр эрхэлж байсан солонгосчуудын хохирлыг Японы компаниудын оролцоогүйгээр барагдуулах шийдвэр гаргаснаас хойш Юн Сог Ёл, Ф.Кишида нар нягт харилцаа холбоотой ажиллаж ирсэн юм.

Улмаар хоёр улсын удирдагчид удаан хугацаагаар зогсоод байсан зуучлалын дипломат ажиллагаагаа сэргээж, олон улсын хурал цуглааны хүрээнд хэд хэдэн уулзалт хийсэн билээ. Хоёр талын харилцаа сайжирсан нь АНУ-ыг оролцуулсан аюулгүй байдлын гурван талт хамтын ажиллагааг ихээхэн ахиулжээ.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Юн Сог Ёл мэдэгдэхдээ, удахгүй болох сонгуулиар Японы шинэ ерөнхий сайдаар хэн томилогдохоос үл хамааран Японтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18