Теsla ирэх оны сүүлээс Хятадад 6 хүний суудалтай “Model Y” загвараа үйлдвэрлэхээр төлөвлөж байна
9 сарын 5. 8:470

Reuters агентлаг орон нутгийн цагаар 3-ны өдөр нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америкийн Теsla компани ирэх оны сүүлээс эхлэн Хятадад SUV ангиллын 6 хүний суудалтай “Model Y” загвараа үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэв.

Эх сурвалжийн тайлбарласнаар “Model Y” нь Tesla-гийн автомашинууд дундаас хамгийн өндөр борлуулалттай загвар боловч зах зээлд гарснаас хойш төдийлөн өөрчлөлт шинэчлэлт хийгээгүй болохыг дурдаад хэрэглэгчдийг татахын тулд ийнхүү өөрчлөлт, сайжруулалт хийж байгаа болов уу хэмээн онцолжээ.

Тус компани Хятадын Шанхай дахь үйлдвэрийнхээ “Model Y” загварын үйлдвэрлэлийг дор хаяж 10 хувиар нэмэгдүүлэхэд бэлтгэхийг түншүүдээсээ хүсээд байгаа аж.

Шанхайн үйлдвэр үйлдвэрийнхээ эзэмшлийн талбайг ойролцоох хуучин тариалангийн талбайн 70 га газраар өргөтгөх зөвшөөрлийг хүлээж байгаа билээ. Гэвч тэд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх нь одоохондоо тодорхой бус байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр тус компани нь 2020 онд худалдаанд гарсан “Model Y” загвараа “Juniper” нэртэй төслийн хүрээнд сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд 5 хүний суудалтай сайжруулсан загварыг ирэх оны эхээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16