Зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөнөөсөө “Volvo” татгалзжээ
9 сарын 5. 16:120

Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo” компани 2030 он гэхэд зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө орхиж байгаагаа зарлаж, тухайн үед тодорхой тооны хос хөдөлгүүртэй автомашинуудаа борлуулна гэдгээ мэдэгджээ.

Тус компани гурван жилийн өмнө олон нийтэд танилцуулж байсан уг төлөвлөгөөнөөс татгалзах болсон шалтгаанаа зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж байна. Зарим томоохон зах зээлд цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт буурч, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд худалдааны татвар ногдуулснаас үүдэн тодорхойгүй байдал үүсээд байгаа энэ үед уг шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр байгаль орчинд ээлтэй гэдгээ сурталчилсаар ирсэн “Volvo” нь “General Motors”, “Ford” зэрэг бусад томоохон автомашин үйлдвэрлэгчийн адилаар үйлдвэрлэлийн зорилтоосоо ухарлаа. “Volvo” одоо 2030 он гэхэд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийнхээ 90-ээс доошгүй хувийг цахилгаан автомашин болон хос хөдөлгүүрт автомашинаар бүрдүүлнэ хэмээн тооцоолж байгаа ажээ.

Компанийн гүйцэтгэх захирал Жим Рован мэдэгдэхдээ “Бидний ирээдүй цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс шалтгаална гэдэгт бид итгэлтэй байна. Гэсэн хэдий ч үүнд шилжих үйл явц шулуун дардан биш бөгөөд хэрэглэгчид болон зах зээлүүд өөр өөр хурдтайгаар өөрчлөгдөж байгаа нь тодорхой байна” гэжээ.

Цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалт удаашралтай, хэрэглэгчдэд олгох татаас урамшууллыг зогсоосон зэргээс шалтгаалан бизнесийн орчин өөрчлөгдсөн гэж тус компани мэдэгдсэн байна.

“Volvo”-гийн ихэнх хувьцааг Хятадын автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Geely” эзэмшдэг бөгөөд Хятадад үйлдвэрлэлээ явуулдаг тул Европ болон Хойд Америкийн орнуудын зүгээс Хятадын цахилгаан автомашины импортод ногдуулсан татвар ч мөн адил тус компанид нөлөөлөх юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18