Францын Ерөнхий сайдаар М.Барньег томилжээ
9 сарын 6. 11:170

Ерөнхий сайдаар Мишель Барньег томилох шийдвэрийг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон пүрэв гарагт гаргасан тухай ерөнхийлөгчийн ажлын алба мэдээлжээ. М.Барнье Их Британи улс Европын Холбооноос /ЕХ/ гарах асуудлаарх хэлэлцээнд ЕХ-г төлөөлөн оролцож байсан юм.

Орчин үеийн Францын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхий сайд болж буй 73 настай М.Барнье “улс орныхоо төлөө хүчин зүтгэх нэгдсэн засгийн газар байгуулах үүрэг хүлээлээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

М.Барнье пүрэв гарагт “Hôtel de Matignon” зочид буудалд болсон ёслолын үеэр францчуудын “уур хилэн, гомдлыг” арилгахаа амлажээ. Гэнэт зарласан ээлжит бус сонгуулиар аль ч нам олонх болж чадаагүй тул хоёр сар орчмын турш улс төрийн мухардмал байдал үүссэний эцэст М.Барнье уг албан тушаалд томилогдож байна.

М.Барнье Европын комиссар, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Хожим нь тэрбээр Европын Комисс, Их Британийн харилцааг хариуцан ажиллаж байсан бөгөөд "Брексит"-ийн асуудлаар хэлэлцээ хийж байсан юм.

Франц улс 2024 оны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор долоо, наймдугаар сард олон сая жуулчныг хүлээн авах байсан тул тогтвортой байдлыг хангах үүднээс албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг Э.Макрон сонгуулийн дараа албан тушаалаасаа огцорсон Ерөнхий сайд Габриэль Атталиас хүсээд байлаа.

Францын шинээр томилогдсон Ерөнхий сайд М.Барнье пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ, олон сар үргэлжилсэн улс төрийн мухардмал байдлын улмаас улс төрийн хувьд хуваагдсан улс оронд илүү хүндэтгэл, эв нэгдлийг бий болгохын төлөө холбогдох хүмүүстэй хамтран ажиллахаа амлажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18