Алжирын Ерөнхийлөгч А.Теббун улиран сонгогджээ
9 сарын 9. 12:360

Алжирын одоогийн Ерөнхийлөгч Абдельмаджид Теббун бямба гарагт болсон ээлжит бус сонгуулиар улиран сонгогдсоноор дахин таван жил төрийн тэргүүний албыг хашихаар боллоо гэж тус улсын сонгуулийн хороо ням гарагт зарлалаа.

А.Теббун 94.65 хувийн саналаар ялсан гэж Сонгуулийн үндэсний бие даасан хорооны дарга Мохамед Чарфи хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Харин Нийгэм, энх тайвны төлөөх хөдөлгөөний дарга Абделали Хассани Чериф 3.17 хувийн саналаар хоёрдугаарт жагссан бол Социалист хүчний фронтын нэгдүгээр нарийн бичгийн дарга Юсеф Аучиче 2.16 хувийн саналаар гуравдугаарт бичигджээ.

М.Чарфигийн мэдээлснээр, гурван нэр дэвшигчийн төлөө нийт 24 сая гаруй сонгогчийн 5.7 сая нь саналаа өгчээ. Одоо саналын хуудасны тооллогын мэдээллийг нэн даруй Үндсэн хуулийн цэцэд илгээх бөгөөд цэц 48 хүртэлх цагийн дотор давж заалдах хүсэлтийг хянан үзэх ажээ. Улмаар эцсийн дүнг 10 хоногийн дотор зарлах ёстой.

Бямба гаргийн орой санал авах байрууд 20:00 цагт хаагдах үед сонгогчдын ирц 48.03 хувьтай байсан гэж М.Чарфи ням гаргийн өглөө мэдээлжээ. Энэ үзүүлэлт нь 2019 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээс /39.88 хувь/ давсан байна.

Энэ удаагийн сонгууль нь 2019 оны сонгуулиас хойш сонгуулийн бие даасан хорооны бүрэн хяналтан дор явагдсан хоёр дахь ерөнхийлөгчийн сонгууль юм. Өмнө нь Дотоод хэргийн яам сонгуулийг хянадаг байжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38