ОХУ хүмүүст сарын 4000 ам.доллар төлөн нуувч ухуулж байна
8 сарын 16. 12:490

Украины давшилт хурдтай, амжилттай байгаад сандарсан ОХУ-ын удирдлагууд хариу арга хэмжээ авч, хамгаалалтаа сайжруулахаар яарсандаа ажиллах хүч эрчимтэй эрж байгаа бололтой. Учир нь Оросын ажлын зар нийтэлдэг цахим хуудаснаа Курск мужид нуувч ухах ажлын байр олноор зарлагдаж байгаа аж.

Ажлын заруудаас харахад Курск мужид байрлан нуувч ухах боломжтой бүх хүмүүсийг ажилд "урьж", сарын 150-371 мянган рубль буюу 1600-4000 ам.доллараар цалинжуулна гэжээ.

Ийн яаруу сандруу ажиллах хүч цуглуулж байгаагийн том шалтгаан бол өнгөрсөн долоо хоногт Украины арми гэнэтийн цохилтоор Курск мужид цөмөрч, өөрсдийн нь мэдээлж байгаагаар ОХУ-ын 1000км.кв нутгийг хяналтдаа оруулсан билээ.

Эл үйл явдлыг ОХУ-ын талаас удирдлагын эргэлзээтэй тогтолцоо болон туршлагагүй цэргүүдтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд Украины давшилтыг зогсоохоор хүч нэмэгдүүлэн ажиллахын зэрэгцээ хөрш Белгородоос 132 мянган иргэнээ нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хиймэл дагуулаас авсан газрын зургаас харахад ОХУ Украины эзэлсэн шугамаас 16км орчим зайд нуувч ухаж, хаалт босгож байгаа гэнэ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38