Умард Солонгосын хогтой бөмбөлгүүд түймэр тавьж болзошгүй байна
9 сарын 10. 11:570

Умард Солонгосын илгээж байгаа хогтой бөмбөлгүүд түймэр тавьж байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Өмнөд Солонгосын эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ.

Тухайлбал, энэ сарын 10-нд албаныхны мэдээлснээр “Умард Солонгосын илгээж буй ууттай хогийг агаарт бөмбөлгөөс салгаж, газарт хүчтэй унагах зориулалттай цаг тохируулсан халаагуур утаснуудаас шалтгаалан гал гарч байж болзошгүй мэдээлэл бүртгэгдсэн” гэв.

Эх сурвалжийн мэдээллээр Пёнян өдөөн хатгалга болгон илгээж буй хогтой бөмбөлгүүдээ дараагийн түвшинд гаргаж, өндрөөс унаган тодорхой хэмжээний хохирол учруулахын тулд цагтай тэслэгчтэй төстэй төхөөрөмж холбож эхэлсэн гэнэ.

Гэвч агаарт бөмбөлгөө хайлуулж, хогийг өндрөөс унагах зориулалттай халаагуур утаснуудаас болж уутанд хийсэн цаасан хог шатаж, унасан газартаа гал тавих эрсдэл үүсгэх болжээ.

Хэдийгээр Пёнян Өмнөд Солонгост түймэр тавих зорилгогүй ч эрсдэл үүссэн нь үнэн учир Сөүлийн цагдаа, цэргийн байгууллагууд түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлж эхэлсэн байна.

Умард Солонгосын илгээсэн хогноос гал гарсан гэх шууд нотолгоо үгүй байгаа ч энэ сарын 5-нд шатсан Кёнги дахь үйлдвэрийн дээвэр дээрээс дээрхтэй төстэй төхөөрөмж, хог олдсон байна.

Түүнчлэн мөн мужийн нэгэн орон сууцанд гарсан гал дээрхтэй ижил шалтгаантай байж магадгүй гэж албаныхан сэжиглэж, шалгаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38