Аялахад хамгийн аюулгүй хотоор Сингапур шалгарчээ
7 сарын 25. 13:500

Аялахад хамгийн аюулгүй хотын жагсаалтыг Сингапур тэргүүлсэн бол Каракас (Венесуэл) сүүл мушгижээ.

24-ний өдөр Америкийн бизнес мэдээллийн Forbes сэтгүүлийн дэргэдэх хэрэглэгчдийн мэдээллийн зөвлөх платформоос дэлхийн 60 том хотын дундаас Сингапурыг аялахад хамгийн аюулгүй газраар шалгаруулсан байна.

Тус платформын зүгээс гэмт хэргийн гаралт, хувь хүний ​​аюулгүй байдал, хотын дэд бүтэц, эмнэлгийн үйлчилгээний чанар, байгалийн гамшиг, дижитал аюулгүй байдлын эрсдэл зэрэг хүчин зүйлсийг харгалзан хот бүрт 0-100 хүртэлх аюулгүй байдлын оноо өгөх журмаар шалгаруулсан аж. Оноо бага байх тусам эрсдэл багатай гэж ойлгож болно.

Сингапур 100-аас 0 оноо авснаар хамгийн аюулгүй хот болжээ. Хоёр, гуравдугаар байрт Токио (10,72 оноо), Торонто (13,6 оноо) хотууд шаргарсан байна. Сидней (Австрали) 4-т, Цюрих (Швейцарь) 5-т, Копенгаген (Дани) 6-р байранд оржээ.

Нөгөөтэйгүүр, аялагч, жуулчдын хувьд хамгийн аюултай хотоор Венесуэлийн Каракас шалгарсан аж. Тодруулбал тус хот 100 оноо авсан цорын ганц хот болсон юм. Өнгөрсөн жил АНУ-ын Төрийн департаментаас Венесуэлийн аялал жуулчлалын түвшинг 4-р түвшин (аялал хийхгүй байх) буюу хамгийн дээд түвшин болгон нэмэгдүүлсэн билээ. Учир нь Каракас хотод хүн амины хэрэг байнга гардаг тул "Үхлийн хот" гэж нэрлэгдэх нь ч бий.

Тэгвэл хамгийн аюултай хотын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн газар бол 100 онооноос 93.12 оноо авсан Пакистаны Карачи хот юм. Эдгээр хотуудыг гэмт хэрэг, террорист заналхийлэл, эдийн засгийн эмзэг байдал, тэр байтугай байгалийн гамшиг зэргээс шалтгаалан хувь хүний аюулгүй байдлын эрсдэл өндөртэй гэж үзжээ.

Мөн Мьянмарын Янгон (91.67 оноо), Нигерийн Лагос (91.54 оноо), Филиппиний Манила (91.49 оноо) зэрэг хотууд өндөр оноо авсан байна. Мьянмарын хувьд дижитал аюулгүй байдлыг хамгийн эрсдэлт хүчин зүйл гэж нэрлэжээ. Учир нь цэргийнхэн интернетийн хэрэглээг хянаж, харилцаа холбооны сүлжээний хэрэглэгчдэд хяналт тавьж байгаатай холбоотой бололтой.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54