Маргааш одон орны ховор үзэгдэл тохионо
8 сарын 27. 12:040

Маргааш буюу наймдугаар сарын 28-нд Нарны аймгийн зургаан гараг болон манай гаргийн дагуул Сар нэг шугамд давхцах одон орны ховор үзэгдэл тохионо.

Тодруулбал, Нарны талаас 160 орчим градусын зурваст Буд, Ангараг, Бархасбадь, Тэнгэрийн ван, Далай ван, Санчир гэсэн зургаан гараг болон Сар зэрэгцэх ажээ. Сугар гаргаас бусад бүх гараг Нарны талаас тэнгэр огторгуйд байрлах бөгөөд нэгэн зэрэг ажиглагдана. Буд, Ангараг, Бархасбадь, Тэнгэрийн ван гаргууд тэнгэрийн зүүн хэсэгт үзэгдэх бол Далай ван, Санчир гаргууд баруун өмнөд хэсэгт харагдана.

Тэнгэр цэлмэг байвал Далай ван, Тэнгэрийн ван гаргаас бусад бүх гаргийг энгийн нүдээр харж болно. Гэхдээ Буд гаргийг ажиглахад нэлээд хэцүү байх ажээ. Уг гараг цаг хүрэхгүй хугацаанд ажиглагдах ба тэнгэрийн хаяанд маш доор байрлаж, Нарны хурц туяанд үзэгдэхгүй алга болох магадлалтай. Далай ван, Тэнгэрийн ванг огторгуйн дуран авайгаар эсвэл хүчирхэг дурангаар харах боломжтой" гэж Москвагийн одон орон судлах төв мэдээлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18