Дөрвөн настай хүү музейн 3500 настай ваарыг санаандгүй хагалжээ
8 сарын 28. 12:470

Израилын музейд аавтайгаа аялж явсан хүү 3500 настай эртний шавар ваарыг санаандгүй хагалчихжээ.

Хайфа хотын Хечт музейд хүрэл зэвсгийн үеийн олон үзвэр хадгалагддаг билээ. Тэдний дунд санаандгүй байдлаар хагарсан дээрх ваар хамгийн үнэтэй олдворуудын тоонд ордог байж. Учир нь нэн эртний булш бунхнаас энэ төрлийн шавар ваар бүрэн бүтэн олдоно гэдэг тун ховор аж.

Музейн зүгээс шилний цаанаас зарим нарийн жижиг хэсгүүд сайн харагддаггүй гэж үздэг тул үзмэрүүдээ зочдод хамгийн сайнаар үзүүлэхийн тулд заримыг нь шилэн хоргонд хийдэггүй гэнэ.

Ийм санаагаар шилэн хоргонд хийгээгүй ил тавьсан ваарыг санаандгүй хагалсан хүүгийн аав Алекс хэвлэлд ярихдаа “Хүү маань ваарны дотор юу байгааг сонирхсондоо өөр лүүгээ жаахан татчихсан чинь уначихсан байгаа юм. Хүүгээ хагархай ваарны хажууд зогсож байхыг харсан ч миний хүүхэд хагалсан гэж итгэдэггүй юм билээ” гэжээ.

Юу болсныг харсан аав хүүгээ сайн тайвшруулаад, өөрөө музейн хамгаалагчид очиж болсон явдлыг хэлжээ.

Хечт музейн зүгээс ваарыг сэргээн зассаны дараа хүүг гэр бүлийнхэнтэйгээ дахин ирж тусгай үзвэр үзэхийг урьсан гэнэ.

“Үзмэрийг санаатайгаар гэмтээх, баллах тохиолдол бишгүй гардаг. Тийм тохиолдолд бол цагдаа, шүүхийн байгууллагатай хамтран бид хатуу хариуцлага тооцдог. Харин энэ бол өөр тохиолдол. Манай музейг үзэхээр зорин ирсэн бяцхан жаал ваарыг санаандгүй хагалсан бөгөөд өөрөө сайн дураар хэргээ хүлээсэн юм” хэмээн музейн төлөөлөгч Лихи Ласзло хэлжээ.

Салбарын мэргэжилтнүүд тус ваарыг яаралтай сэргээн засаж, эргүүлэн байранд нь тавих гэнэ. Хүүгийн аав Алекс “Ваар эргээд бүтэн болбол сэтгэл минь тайвшрах байна. Гэвч яаж ч сэргээсэн урьдынх шигээ болохгүй учир маш их гэмшиж, уучлал хүсэж байна” хэмээжээ.

Харин музей ийм явдал болсон ч цаашид зарим чухал үзмэрийг ямар ч хашилт, хаалтгүй, бодитоор нь зочиддоо үзүүлдэг уламжлалаа үргэлжлүүлэх гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18