Их хэмжээний хуурамч евро тараасан этгээдийг Италид баривчилжээ
8 сарын 21. 9:580

Нийт 11 сая еврогийн /12 сая ам.доллар/ хуурамч мөнгөн дэвсгэртийг хэвлэн тараасан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг Италийн Неаполь хотод өнгөрсөн долоо хоногт баривчилсан тухай Европын Холбооны цагдаагийн байгууллага болох Европол даваа гарагт мэдэгджээ.

Тус байгууллагын мэдээлснээр, нэр нь үл мэдэгдэх эрэгтэй Европ даяар 8 сая еврогийн өртөг бүхий хуурамч мөнгөн дэвсгэртийг хэдийнээ зарсан байсан /ихэнхийг нь Францад/ бөгөөд дахин 3 сая еврог “агуулах мэт харагддаг хэвлэх лаборатори”-оосоо тараахад бэлэн болгоод байжээ.

Уг гэмт этгээд нь “зөвхөн 2023 онд илрүүлж, гүйлгээнээс гаргасан хуурамч мөнгөн дэвсгэртийн 27 гаруй хувийг хуурамчаар үйлдсэн гэм буруутай" гэж үзэж байгаагаа Европол мэдээлсэн байна.

Гараж, гүйдэг хаалгаар өнгөлөн далдалсан цэг рүү дайран орсон Италийн цагдаа нар 31 хэвлэх машин, их хэмжээний түүхий эдийг агуулсан, үйлдвэрлэлийн дамжлага гэж хэлж болохуйц газрыг илрүүлжээ.

“Мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ, тэр дундаа Европын Төв банкны үнэлгээгээр мөнгөн дэвсгэрт дээрх хуурамч хамгаалалтын элементүүд /холограмм гэх мэт/ нь өндөр чанартай болохыг баталсан” гэж Европолын мэдэгдэлд дурдсан байна.

Энэ оны гуравдугаар сард цагдаа нар Барселон, Ром, Неаполь хотуудад АТМ болон бусад төхөөрөмжөөр хуурамч болох нь илрэхгүйгээр дамжиж байсан 1 сая еврогийн 100-тын дэвсгэртүүдийг хэвлэж тараасан 14 хүнийг баривчилжээ.

2023 онд Германы эрх баригчид хуурамч мөнгөн дэвсгэртийн хэмжээ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан таван сая еврогийн өртөг бүхий 56 мянга гаруй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38