Хамгийн хүчтэй далайн Шаншан шуурга Японыг дайрч 2.25 сая хүнийг нүүлгэн шилжүүлж байна
8 сарын 29. 10:300

Дэлхийн түүхэнд арав дахь хамгийн хүчтэй далайн шуурга хэмээн тооцогдож буй Шаншан шуурга өнөөдөр өглөө/08.29/ Японыг Кюшү арлыг дайрч, хөрсний нуранги үүсгэн багагүй хохирол дагууллаа.

Кюшү арал дээр шуурганаас болж 39 хүн бэртэж, нэг хүн алга болсон бөгөөд 1.13 өрхийн 2.25 сая хүнийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ.

Японы цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр далайн Шаншан шуурганаас болж Кюшү арлын Кагошима мужийн Сацумасэндай хотод орон нутгийн цагаар өглөөний 08:00-д хөрс нуржээ.

Тухайн цагт далайн шуурганы төв даралт 955гПа, шуурганы голомт хэсэгт салхины хурд 40м/с-ээс дээд талдаа 60м/с хүрч ширүүсэж байсан гэнэ. Цаашлаад өнөөдөр Кюшү арлын өмнөд хэсэгт салхины хурд 70м/с, хойд хэсэгт 60м/с хүрнэ гэх тооцоо гарчээ.

Мөн шуурганаас болж тус нутгийн 262 бага, дунд сургууль хаалгаа барьж, цаашлаад Тоёота мотор корпораци Япон дахь нийт 14 машин угсрах үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоосон байна. Цаашлаад Ниссан мотор, Хонда мотор компаниуд ч гэсэн энэ сарын 29,30-нд ажиллахгүй байхаар шийджээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18