Аргентинчууд Колумбын шигшээд хожигджээ
9 сарын 11. 13:510

Европын хөл бөмбөгийн багууд шинэ хэлбэрээр зохион байгуулж буй Үндэстнүүдийн лигийн тэмцээнд өрсөлдөж байх зуур Өмнөд Америкт 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатны тоглолтууд ид өрнөж байна. Урьдчилсан шатны тэмцээний наймдугаар тойргийн тоглолтод Колумби, Аргентины багууд учраа таарч, Аргентины шигшээ баг хожигдлоо.

Колумби улсын Барранкилья хотод болсон уг тоглолт 2:1 харьцаагаар дууссан байна. Талбайн эзэн багаас Йерсон Москера (25 дахь минут), Жеймс Родригес (60 дахь минут, торгуулийн цохилт) нар гоолдсон бол Аргентины багаас Николас Гонзалес (48) гоол оруулжээ.

Ингэснээр Аргентины шигшээ багийн 12 хожигдолгүй цуврал тасалдсан байна. Тус баг хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 17-нд ДАШТ-ний урьдчилсан шатны тавдугаар тойрогт Уругвайн шигшээ багт (0:2) хожигджээ.

Энэ удаад Аргентиний довтлогч Лионель Мессиг шигшээ багт дуудаагүй байна. 8 удаагийн Алтан бөмбөгийн эзэн тэрбээр "Копа Америка"-гийн финалд Колумбийн багтай (1:0) тоглох үеэр бэртсэнээсээ хойш талбайд гараагүй юм.

Аргентины шигшээ баг 18 оноогоор урьдчилсан шатны тэмцээнийг тэргүүлж байна. Колумбийн баг 16 оноотой, нэг ч хожигдолгүйгээр хоёрдугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38