АНУ-ын нээлттэй тэмцээнд хамгийн удаан тоглосон амжилтыг эвджээ
8 сарын 28. 15:221

Оросын теннисчин Карен Хачанов, Их Британийн тамирчин Даниэль Эванс нар АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн түүхэнд хамгийн удаан хугацаанд тоглосон амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Өмнөх амжилтыг 1992 оны тэмцээний хагас шигшээд Шведийн тамирчин Стефан Эдберг, Америкийн Майкл Чанг нар тогтоож байжээ. Тэдний тоглолт 5 цаг 26 минут үргэлжилж байсан юм. Харин К.Хачанов, Д.Эванс нар АНУ-ын нээлттэй тэмцээний эхний тойргийн тоглолтод 5 цаг 35 минутын турш өрсөлдөж, уг тоглолт 6:7 (6:8), 7:6 (7:2), 7:6 (7:4), 4:6, 6:4-ийн харьцаатайгаар Д.Эвансын хожлоор дуусжээ. Д.Эванс хоёрдугаар тойрогт Аргентины теннисчин Мариано Навонетэй тоглоно.

Өдгөө 28 настай К.Хачанов дэлхийн чансааны 22 дугаарт бичигддэг. 2020 оны Олимпын наадмын мөнгөн медальт тэрбээр Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) зургаан тэмцээнд түрүүлжээ. Д.Эвансын хувьд тэрбээр 34 настай, ATP чансааны 184-т бичигдэж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
8 сарын 29. 3:59

Kamara

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18