Энцо Фернандес жолооны эрхээ хасуулжээ
9 сарын 12. 12:530

Замын хөдөлгөөний дүрмийг хоёр удаа зөрчсөн “Челси”-д тоглодог Аргентины хөлбөмбөгчин Энцо Фернандесийн жолоо барих эрхийг хагас жилийн хугацаагаар хассан тухай ВВС мэдээлжээ.

Уэльсийн Кармартеншир тойргийн шүүхээс лхагва гарагт ийм шийтгэл оноосон бөгөөд Фернандес өөрөө шүүх хуралд оролцсонгүй. Үүнээс гадна тэрбээр 10 дугаар сарын 9-ний дотор 3020 фунт стерлингийн торгууль төлөх ёстой болжээ.

Лондон хотын “Челси” багт тоглож буй хагас хамгаалагч Фернандес 11 дүгээр сарын 28-ны өдөр улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн бол 12 дугаар сарын 20-нд Суонси хотын замд хурд хэтрүүлсэн байна. Гэхдээ эл хоёр тохиолдолд Фернандес Porche Cayenne загварын автомашиныг жолоодож байсан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Харин цагдаагийн газраас жолоо барьж байсан хүнийг тодруулахаар түүнийг дуудсан боловч очоогүй байна.

Фернандес 2023 оны нэгдүгээр сард Португалын “Бенфика” багаас “Челси”-д 121 сая еврогоор шилжин ирсэн бөгөөд 67 тоглолтонд оролцож, 7 гоол оруулаад байгаа юм.

Өнгөрсөн зун тэрбээр дуулиан шуугианд холбогдсон бөгөөд Францын шигшээгийн хөлбөмбөгчдийг доромжлон гутааж, арьсны өнгөөр ялгаварласан утга агуулгатай дуу дуулсны учир ихээхэн шүүмжлэлд өртөж, дараа нь нэг клубт хамт тоглодог хөлбөмбөгчдөөс уучлал гуйж байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38