Парис-2024: Н.Жокович Р.Надалийг хожлоо
7 сарын 30. 14:271

Сербийн супер од теннисчин Новак Жокович даваа гарагт өөрийн "мөнхийн" өрсөлдөгч Испанийн тамирчин Рафаэль Надалийг хожсоноор "Парис-2024" наадмын тэмцээнд цааш үргэлжлүүлэн оролцох эрхээ авлаа.

Парисын Филипп-Шартиегийн нэрэмжит талбайд болсон эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээний хоёрдугаар тойрогт Н.Жокович Р.Надалийг 6:1, 6:4-өөр буулган авчээ.

Хоорондоо 60 дахь удаагаа учраа таарч буй хоёр теннисчний тоглолтод Н.Жокович эхний сетийг 6:1-ээр илүүрхэж, хоёр дахь сетэд 4:0-ээр тэргүүлж байсан боловч Р.Надаль тооны харьцааг 4:4 болгож чадсан байна.

“Их дуулга”-ын 24 удаагийн аварга, 2008 оны Олимпын хүрэл медальт Н.Жокович одоо Германы Доминик Кёпфер, Италийн Маттео Арнальди нарын хожсонтой нь тоглоно.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Польшийн теннисчин, дэлхийн чансааг тэргүүлэгч Ига Свёнтек Францын Диан Парриг даваа гарагт 6:1, 6:1-ээр буулган авчээ. Гуравдугаар тойрогт И.Свёнтек Хятадын теннисчин Сиюй Вантай өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөөх тоглолт наймдугаар сарын 3-нд болох ба 4-ний өдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шилдгүүд тодрох ажээ.

Парисын Олимп наймдугаар сарын 11-нийг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Saruul
   /
7 сарын 30. 17:20

В 4. Үү гш Д

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18