Аюулгүй байдлын асуудлаарх Шяншаний чуулга уулзалт эхэллээ
9 сарын 13. 10:050

Аюулгүй байдлын асуудлаарх Шяншаний чуулга уулзалт “Хамтын ирээдүйн төлөө дэлхийн энх тайвныг хамтдаа хангах нь" уриан дор Бээжин хотноо өнөөдөр эхэллээ. 11 дэх удаагаа зохион байгуулж буй энэ удаагийн уулзалтад 90 гаруй улс орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Тус чуулга уулзалтын гол зорилго бол “мэдлэг, мэргэн ухааныг нэгтгэх, зөвшилцлийг өргөжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой аюулгүй байдлын бүтцийг хангах явдал юм” гэж зохион байгуулагчид онцоллоо.

Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-аас тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин оролцох бөгөөд түүнийг ОХУ-ын цэргийн байгууллагын олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын төлөөлөгчид дагалдан явна. Беларусь, Казахстан улсууд Батлан ​​хамгаалахын сайд нараа илгээнэ. Түүнчлэн Армени, Вьетнам, Киргиз, Мавритани, Мадагаскар, Мальдив, Монгол, Бүгд Найрамдах Конго Улс, Тажикистан, Танзани, Чили, Эквадор болон ӨАБНУ Батлан хамгаалахын сайдын түвшинд оролцох ажээ.

АНУ-ыг Пентагоны тэргүүний туслах Майкл Чейс төлөөлөн оролцох бөгөөд түүний хариуцсан ажлын үндсэн чиглэлд БНХАУ (Тайвань арлыг оролцуулан) болон Монгол Улс багтдаг. Тэрбээр 2023 оны чуулга уулзалтад АНУ-ыг төлөөлөн оролцож байсан Ксанти Каррасаас илүү өндөр албан тушаалын төлөөлөгч юм. К.Каррас тухайн үед Батлан ​​хамгаалах яамны улс төрийн асуудал эрхэлсэн дэд сайдын албанд Хятад улсыг хариуцсан секторын даргаар ажиллаж байсан юм.

Украин улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе оролцоно. НАТО-гийн удирдлагууд улс төрийн асуудал эрхэлсэн газар, аюулгүй байдлын бодлогын хэлтсийн төлөөлөгч зэрэг гурван хүнийг илгээхээр шийдвэрлэжээ.

Энэ удаагийн чуулганы үеэр "Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал", "Олон улсын дэг журмын олон талт байдал ба чиг хандлага", "Дэлхийн өмнөд хэсэг ба даян дэлхийн энх тайван хөгжил", түүнчлэн "Олон улсын механизм ба дэлхийн аюулгүй байдлын менежмент" гэсэн дөрвөн нэгдсэн хуралдаан болно. Үүнээс гадна найман салбар хуралдаан болон өндөр түвшний яриа хэлэлцээнүүд болох бөгөөд тэргүүлэх мэргэжилтнүүдийг урьжээ.

Хятадын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академиас зохион байгуулдаг Шяншаний чуулга уулзалтыг 2006 оноос хойш Бээжин хотноо зохион байгуулж байна. Жил тутмын энэхүү чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэсэн юм. Арми хоорондын яриа хэлэлцээг дэмжих зорилготой энэхүү чухал платформын гол зарчим нь тэгш байдал, нээлттэй байдал, хүлээцтэй байдал, туршлага солилцох явдал юм.

Чуулга уулзалт есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04