Тайвань: Хэрэв Бээжин Тайванийг хүсэж байвал Орост булаалгасан газраа ч гэсэн авах хэрэгтэй
9 сарын 3. 13:043

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэрэв Бээжин Тайванийг Хятадын газар нутаг хэмээн нэгтгэхийг хүсэж байвал 19-р зуунд Орост булаалгасан газраа ч гэсэн буцааж авах хэрэгтэй хэмээн ярьжээ.

Бээжин ардчилсан засаглалтай Тайвань буюу БНХУ-ыг Хятадын нэг хэсэг хэмээн үзэж, эрхшээлдээ нэгтгэхийн тулд хүч хэрэглэхээс буцахгүй гэдэг билээ. Харин Тайванийн засгийн газар үүнийг нь эсэргүүцэн, арлын хувь заяаг арлын ард иргэд өөрсдөө шийдэх ёстой гэж үздэг юм.

Ерөнхийлөгч Лай ням гаргийн орой Тайванийн нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө 1858 оны Айгүнийн гэрээгээр Хятад улс одоогийн Оросын алс дорнод хэсэгт орших өргөн уудам газар нутаг буюу Амар мөрний сав газрыг Оросын эзэнт гүрэнд булаалгасан тухай дурсжээ.

 

 

Хожмоо мөхсөн Хятадын Чин гүрэн уг гэрээг соёрхон батлахаас татгалзаж байсан ч хоёр жилийн дараа Бээжингийн конвенцид тусгагдсан тус гэрээг хятадууд “шударга бус гэрээ” гэж үздэг билээ.

Ерөнхийлөгч Лай "Тайвань руу дайрч, өөртөө нэгтгэх Хятадын санаархал Тайванийн аль нэг хүн эсвэл улс төрийн намын хэлсэн үг, үйлдлээс шалтгаалаагүй. Хятад улс Тайванийг нэгтгэхийг хүсэж байгаа нь газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө биш. Хэрэв нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө юм бол яагаад Айгүнийн гэрээгээр Оросд алдсан газар нутгаа эргүүлэн авахгүй байгаа юм бэ? Орос улс одоо хамгийн сул үедээ байна шүү дээ? Чин гүрний үед байгуулсан Айгүнийн гэрээг сөхөж Оросоос газраа буцаан шаардах боломж байгаа ч тэд тэгэхгүй. Тиймээс тэд газар нутгийн шалтгаанаар Тайванийг довтлохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой" хэмээн ярьсан байна.

Чин гүрэн өөр нэгэн “шударга бус” гэрээ байгуулсан нь Тайванийг 1895 онд Японд хүлээлгэн өгсөн явдал билээ. Гэвч 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Япон улс Тайванийг Мао Зэдуны коммунистуудтай хийсэн иргэний дайнд ялагдаад тус арал руу дүрвэсэн Бүгд Найрамдах Хятад улсын засгийн газарт шилжүүлэн өгсөн билээ.

Лайн тайлбарласнаар Хятад Тайванийг эзлэх гээд байгаагийн гол шалтгаан бөгөөд зорилго бол өрнө Номхон далай дахь олон улсын газар нутагт ноёрхлоо тогтоох замаар дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг эвдэхэд оршин байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Mynganerdene
   /
9 сарын 4. 7:37

Иииоик

Mynganerdene
   /
9 сарын 4. 7:36

N. О

Mynganerdene
   /
9 сарын 4. 7:33

I’m n UTC N. Vv C.

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18