"Формула-1"-ийн 17 дахь гараа эхэлжээ
9 сарын 13. 12:120

“Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 17 дахь гараа буюу Азербайжаны Гран-При уралдаан Баку хотод өнөөдөр эхэлж байна.

Австрийн “Ред Булл” багийн хувьд энэ оны аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэгчийн байр сууриа алдаж эхэлжээ. Тус багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен хувийн оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол (тэрбээр Их Британийн Ландо Норрисоос 62 оноогоор илүү) багийн аварга шалгаруулах тэмцээнд Австрийн баг “Макларен”-аас ердөө 8 оноогоор илүүрхэж байна.

Энэ оны аваргын цом "Ред Булл" баг төдийгүй өөрөөс нь холдсоор буйг М.Ферстаппен шуудхан хэлээд, багийнхны урам зоригийг сэргээхийн тулд энэ байдлаас гарах арга замыг хайж олохыг уриалжээ. Дэлхийн гурван удаагийн аварга тэрбээр сүүлийн зургаан уралдаанд шагналын тавцанд зогсоогүй юм.

Бакугийн Гран-Приг ДАШТ-ий хуанлид 2016 онд оруулсан боловч тухайн үед Европын Гран-Пригийн хүрээнд зохион байгуулсан ба 2017 оноос “Азербайжаны Гран-при” гэж нэрлэх болжээ. Уралдааны замыг хотын дотор тавьсан бөгөөд гарааны шулуун замыг Каспийн тэнгисийн эрэг дагуу барьжээ. Энэ зам 20 эргэлттэй (12 зүүн, 8 баруун), тойргийн урт нь 6 км, гарааны шулуун зам нь ДАШТ-ий хуанлид багтсан уралдааны замуудаас хамгийн урт нь (2.1 км) бөгөөд барианд орохын өмнө уралдаанчид 340 км/цаг хүртэл хурдалдаг. Замын өөр нэг онцлог нь 90 градусын 8 эргэлттэй.

Бакуд болсон анхны уралдаанд Германы нисгэгч Нико Росберг түрүүлж байсан бөгөөд тэрбээр 2016 оны аваргын цомыг хүртсэнийхээ дараа спортын замналаа дуусгажээ. Түүний дараа Австралийн уралдаанч Даниел Риккардо, Их Британийн нисгэгчид болох Льюис Хэмилтон, финн Валттери Боттас нар, М.Ферстаппен, Мексикийн нисгэгч Серхио Перез /хоёр удаа/ нар түрүүлсэн байна. 2020 онд цар тахлын улмаас Азербайжаны Гран-Приг цуцалжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38