“Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ
9 сарын 16. 12:020

“Яги” хар салхины нөлөөгөөр Мьянмарт үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас 100 гаруй хүн амиа алджээ.

Тус улсын эрх баригч цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Туны ням гарагт мэдэгдсэнээр, 113 хүн амиа алдаж, 64 хүн сураггүй болжээ. Гэхдээ амиа алдагсдын тоо илүү олон байж магадгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Үүний зэрэгцээ 320 мянга гаруй хүнийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Мьянмарын төв нутгийн Кайя, Кайин, Мандалай, Мон, Шан мужуудад хүчтэй аадар бороо оржээ. Амиа алдагсдын тоо албан ёсны мэдээллээс хавьгүй өндөр байгаа тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.

Мьянмарт 160 хүн амиа алдсан гэж АНУ-аас санхүүждэг “Radio Free Asia” радио мэдээлсэн бөгөөд эрх баригч цэргийн хунтад үнэнч олон нийтийн сүлжээний хаягуудад зөвхөн Мандалайд гэхэд 230 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Японы NHK телевизийн мэдээлснээр, Мьянмарт бямба гаргийн байдлаар 120 гаруй хүн амиа алджээ.

Энэ онд Азийг дайрсан хамгийн хүчтэй хар салхи болох “Яги” Вьетнам, Лаос, Хятадын Хайнань арал, Филиппинд их хэмжээний хохирол учруулаад байна. Мьянмарыг дайрахаас өмнө шуурга 287 хүний аминд хүрсэн гэж тооцоолж байна. Мьянмарт 66 мянга орчим байшин, 375 сургууль, нэг сүмийн барилга эвдрэн сүйдсэн гэж төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хар салхи, шуурганы хүч, давтамж нэмэгдэж байгааг судлаачид хэлж байна. Тодруулбал, далайн ус бүлээхэн болж байгаа нь шуурганы эрчийг нэмэгдүүлж, салхины хурд нэмэгдэхэд нөлөөлдөг. Дулаан уур амьсгал нь мөн илүү их чийгийг хуримтлуулж, хүчтэй аадар бороо ороход хүргэдэг. “Яги” хар салхи ойрын өдрүүдэд Мьянмараас цаашилж, Номхон далайн баруун хэсгийг дайран өнгөрөх төлөвтэй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38