ОАНА-гийн Удирдах зөвлөлийн 53 дугаар хурал эхэллээ
9 сарын 16. 12:590

Ази номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага ОАНА-гийн Удирдах зөвлөлийн 53 дугаар хуралдаан ОХУ-ын нийслэл Москва хотноо эхэллээ.

Тус байгууллагын Удирдах зөвлөл болон Техникийн зөвлөлийн гишүүн орны төлөөлөгчид “Мэдээний өрөөний ёс зүй ба хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухааныг хэрэглэх ёс зүйн асуудал” сэдвийн дор санал бодлоо хуваалцан хуралдаж байна.

ОАНА нь 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулагдсан ба эгнээндээ бүс нутгийн 35 орны 40 гаруй мэдээллийн агентлагийг нэгтгэсэн мэдээллийн агентлагуудын холбоо юм. Тус байгууллагын сүлжээгээр дэлхий дахины мэдээ мэдээллийн гуравны хоёрыг бэлтгэн нийлүүлдэг.

Одоо тус байгууллагыг Ираны “IRNA” агентлаг даргалж байгаа бөгөөд 2025 онд ОХУ-ын ТАСС агентлаг ОАНА-гийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тус агентлаг ирэх оны дөрөвдүгээр сард Москва хотноо Ерөнхий Ассамблейн хурлыг зохион байгуулна.

Үндэсний МОНЦАМЭ агентлаг нь 1981 онд OANA-д гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2010 онд Турк улсын Истанбул хотноо болсон Ерөнхий Ассамблейн хурлаас анх удаа Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2011 онд Улаанбаатар хотноо Удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулсан юм. Улмаар 2013, 2019, 2022 онд Удирах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдсон юм.

Удирдах зөвлөлийн дараагийн хурал Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотноо болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ Б.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38