“Sharp” анхны цахилгаан автомашины загвараа танилцуулжээ
9 сарын 19. 11:250

Цахилгаан бараа үйлдвэрлэгч Японы “Sharp” компани анхны цахилгаан автомашиныхаа концепц загварыг танилцууллаа. Цахилгаан машины салбарт хөл тавих нь тус компанийн бизнесийн шинэ салбаруудыг хөгжүүлэх зорилтын нэг хэсэг юм.

Бүхээгтэй тэрэгтэй төстэй шинэ загварын автомашин нь “Sharp”-ийн технологиудтай хоршин ажиллах боломжтой бөгөөд машины арын хэсгийг зочны өрөөг санагдуулахуйц илүү өргөн зайтайгаар бүтээжээ. Мөн зорчигчдод кино үзэх боломжийг олгох том хэмжээний LCD дэлгэцийг байрлуулсан байна.

“Sharp” нь цахилгаан автомашины салбарын стратегиа боловсруулахдаа эцэг компани болох Тайванийн “Hon Hai Precision Industry” компанитай хамтран ажиллаж байгаа юм. “Sharp” ойрын жилүүдэд цахилгаан автомашины зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байна.

Тус компани автомашины гэрэлтүүлэг, агааржуулалт зэргийг бүтээхдээ хиймэл оюун ухааныг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг зохион бүтээхэд олж авсан туршлагатайгаа хослуулна гэдгээ мэдэгджээ.

Уламжлалт зах зээлүүд дэх борлуулалт буурах болсон тул “Sharp” бизнесийн шинэ салбаруудад хөл тавихыг эрмэлзэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд LCD дэлгэцийн бизнес нь уналтанд орсны улмаас тус компани алдагдал хүлээжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37