И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна
9 сарын 19. 15:320

Америкийн тэрбумтан Илон Маск Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжиж байгаа бол түүний байгуулсан компаниудын ажилтнууд Д.Трампын өрсөлдөгч Камала Харрист хандив өргөж байна.

Сонгуулийн штабуудад цугларч буй хандив болон лоббигийн мэдээллийг хянадаг ашгийн бус “OpenSecrets” байгууллагын мэдээлснээр, “Tesla” компанийн ажилтнууд К.Харрисын сонгуулийн штабт 42 824 ам.доллар, Д.Трампын штабт 24 840 ам.доллар хандивлажээ.

Мөн “SpaceX” компанийн ажилтнууд К.Харрист 34 526 ам.доллар хандивласан бол Д.Трампад 7 652 ам.долларын хандив өргөсөн байна. Харин олон нийтийн сүлжээний Х платформын /хуучнаар Твиттер/ ажилтнууд К.Харрист 13 213 ам.доллар хандивласан бол Д.Трампад 500 хүрэхгүй доллар хандивлажээ.

Хэдийгээр эдгээр компанийн ажилтнуудаас сонгуулийн штабуудад өргөсөн хандивын хэмжээ харьцангуй бага байгаа боловч И.Масктай улс төрийн байр суурийн хувьд зөрчилдөж байгааг нь харуулж байна. Дэлхийн хамгийн баян хүн болох И.Маск Д.Трампыг дэмжиж байгаагаа X сүлжээндээ илэрхийлсээр ирсэн юм.

И.Маскаас энэ талаар тодруулахыг хүссэн боловч одоогоор хариу өгөөгүй байна. Тэрбээр 2020 онд Ерөнхийлөгч Жо Байденыг дэмжиж байсан боловч түүнээс хойш барууны үзэл баримтлал руу хэлбийх болжээ. Д.Трамп 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд ялбал И.Маскийг засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хариуцсан комиссыг ахлуулахаар томилно гэж мэдэгдсэн байна.

“OpenSecrets”-ийн тайлан мэдээлэлд компанийн ажилтнууд, эзэмшигчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн өргөсөн хандивыг нэгтгэн эмхэтгэдэг. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тухай хуулиудад компаниудыг холбооны кампанит ажилд хандив өгөхийг хориглодог.

И.Маскийн ажилтнуудын олонх нь Ардчилсан намын дэмжигч олонтой Калифорнид амьдардаг гэж “Gerber Kawasaki” баялаг, хөрөнгө оруулалтын менежментийн фирмийн гүйцэтгэх захирал, “Tesla”-гийн хувьцаа эзэмшигч Росс Гербер хэлжээ. Тэрбээр мөн X-ийн хөрөнгө оруулагч юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37