Пёнянаас ирсэн их бууны сумнуудын төлбөр болгож ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд түүний дуртай цэвэр Орловын хатирч үүлдрийн 24 адуу илгээжээ.
ОХУ, БНАСАУ-ыг хиллэдэг Приморийн хязгаарын эрх баригчдын мэдэгдсэнээр ням гарагт 24 адууг галт тэргээр Умард Солонгос руу илгээсэн байна.
Тус 24 адууны 19 нь азарга, тав нь гүү бөгөөд бүгд Кимийн маш их дуртай цэвэр Орловын хатирч үүлдрийн бор зүстэй адуу гэнэ.
Ким Жон Ун урьд адуунд нугасгүй гэдгээ хэд хэдэн удаа харуулж байсны нэг нь 2019 онд олны анхаарлыг татсан түүний цаст Пэктү уулнаа бор азарга хөлөглөн яваа гэрэл зураг билээ.
Сүүлийн үед хоёр улс хоорондоо амьтан солилцох нь олширч байгааг ажиглагчид онцолж байгаа юм. Тухайлбал, зургаадугаар сард Ким Жон Ун Умард Солонгосын Пунсан үүлдрийн хоёр нохой Путинд бэлэглэсэн бол, наймдугаар сард ОХУ 447 ямаа Пёнянд илгээсэн юм.
Эх сурвалж: Business Insider