Япон улсын засгийн газраас Токио хотын иргэдийг эрчим хүчээ хэмнэхэд уриалжээ
2022, 6 сарын 27. 16:390

Даваа гарагт Япон улсны засгийн газраас Токио хотын иргэдийг эрчим хүчээ хэмнэхэд уриалжээ.

Тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас таамаглаж байгаагаар өнөөдөр үдээс хойшоос эхлэн тус улсад хэт халалт явагдах бөгөөд ингэснээр хүмүүс агааржуулагчийг идэвхтэй ашиглаж улмаар эрчим хүчний хомсдол үүсэх гэнэ.

Тиймээс эрчим хүчний хомсдол үүсэж болзошгүй энэ үед ард иргэд шаардлагагүй бүх цахилгаан хэрэгслээ салгаж, гэрлээ унтрааж зөвхөн агааржуулагчаа асаалттай орхих нь зүйтэй ажээ.

Амралтын өдрүүдэд Япон улсын Токио хотноо 35 градус Цельс хүрч халсан бол Токиогийн баруун хойд хэсэгт 40.2 градус Цельс хүрсэн байна. Энэ нь Япон улсын түүхэнд зургаадугаар сард бүртгэгдсэн хамгийн өндөр хэм юм.

Засгийн газраас хүссэнээр ард иргэд Токиогийн цагаар 15:00 цагаас хойш 3 цагийн турш шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, агааржуулагчаа зохистой хэрэглэж, ус сайн уух хэрэгтэй гэнэ.

NHK агентлагаас мэдээлснээр ням гарагийн орой гэхэд Токио хотноо нийт 46 хүн халуунаас үүдэн муужирч, эмнэлгийн тусламж авсан гэжээ. Мөн Кавагое хотод 94 настай эр амиа алдсан шалтгаан нь халуунаас үүдэлтэй байж болзошгүй хэмээсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52