
Европын холбоо орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдэгдэхдээ, тус бүс нутагт царцаагаад буй Оросын төв банкны хөрөнгийг Украины сэргээн босголтод хэрхэн ашиглаж болох талаар хэлэлцэж байна гэв.
Европын Комиссын Шүүхийн асуудал эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Вигант ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 12-ны байдлаар, Оросын төв банкны Европын холбооны 27 оронд царцаасан хөрөнгийн хэмжээ 200 гаруй тэрбум еврод хүрээд байна хэмээн онцлон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ тэрээр Оросын Төв банкны их хэмжээний энэхүү царцаасан хөрөнгө болон түүний хүүг Украины сэргээн босголтыг дэмжихэд зориулах талаар хэлэлцэж байгаагаа тайлбарласан байна.
"Европын холбооны зүгээс Украинд учруулсан хохирлыг Оросын тал төлөх ёстой гэх байр суурьтай байгаа” хэмээн Вигант үргэлжлүүлжээ.
Энэ нь Европын холбооны комисс тус бүс нутагт царцаагаад буй Оросын хөрөнгийн хэмжээг анх удаа албан ёсоор зарлаж байгаа хэрэг бөгөөд Оросын эсрэг 10 дахь багц хориг арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлснээс хойш олон нийтэд хүргэж буй хамгийн сүүлийн үеийн дүн мэдээ болж буй юм.
Эх сурвалж: MBC