2023/11/23: Тойм мэдээ
2023, 11 сарын 24. 10:310

NVIDIA компанийн өнгөрөгч 3-р улирлын борлуулалт 3 дахин нэмэгдэж, 18 тэрбум ам.долларт хүрчээ

Хиймэл оюун ухааны салбарт ашиглагддаг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч NVIDIA компани өнгөрөгч гуравдугаар улиралд зах зээлийн хүлээлтээс хол давсан ашигтай ажилласан болохоо зарлав.

АНУ: ОХУ Вагнер группээр дамжуулан Хезболла болон Иранд зэвсэг нийлүүлэхээр бэлтгэж байна

Израиль улс болон Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд өрнөж буй дайн Ойрхи Дорнодыг тэр чигт нь хамарч магадгүй гэх болгоомжлол олон улсад үүсээд буй энэ үед ОХУ батлан хамгаалахын салбарын, хувийн хэвшлийн Вагнер группээр дамжуулан Хезболла бүлэглэл болон Иранд зэвсэг нийлүүлэхээр бэлтгэж байгаа талаар АНУ-ын засгийн газрын албаны хүн мэдэгдэв.

Украин: Европын холбоо 1.5 тэрбум еврогийн санхүүгийн нэмэлт дэмжлэг үзүүллээ

Украины Сангийн яам мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ "Бид Европын холбооноос 10 дахь удаагийн томоохон хэмжээний санхүүгийн дэмжлэгийг хүлээн авлаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Норвергийн ерөнхий сайд: ОХУ-тай хиллэдэг шалган нэвтрүүлэх боомтуудаа хааж магадгүй байна

Хэрэв шаардлагатай бол бид хилийн боомтуудыг хаана. Бидний зүгээс Финлянд болон Эстони улс дахь нөхцөл байдлыг нарийн ажиглаж байгаа” гэсэн юм.

ЮНИСЕФ: Газын зурвас бол хүүхдүүдийн хувьд дэлхий дээрх хамгийн аюултай газар

Түүний ийн тодорхойлох болсон шалтгаан нь өнгөрөгч аравдугаар сарын долооны өдрөөс хойш тус зурваст нийт 5,300 гаруй палестин хүүхэд амиа алдсантай холбоотой юм.

Танилц: OpenAI компанийн ТУЗ-ийн шинэ гишүүд

Мягмар гарагт Ройтерс агентлагаас мэдээлж, OpenAI компаниас танилцуулснаар ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүнд Брет Тайлор, Ларри Саммерс, Адам Д'Анжело нар багтжээ.

Sky News: Nissan компани Их Британид Qashqai, Juke автомашинуудынхаа цахилгаан хөдөлгүүрт хувилбарыг бүтээнэ

Эх сурвалжийн мэдээлснээр Nissan компанийн эл төсөлд зарцуулах төсөв хэдэн зуун сая фунтээр хэмжигдэнэ гэсэн юм. Гэхдээ энэхүү төсөвт татварын мөнгө багтаагүй бөгөөд эх сурвалжийн таамаглаж байгаагаар Британийн засгийн газраас Nissan Motor компанид татварын хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.

Epic OpenWater Brew: Бохир усыг боловсруулан үйлдвэрлэсэн шар айраг

Бохир ус буюу шингэн хаягдал гэдэг нь унд, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээнд орж, анхдагч химийн найрлага, физик шинж чанараа алдсан усыг хэлдэг. Гэвч тэдний зүгээс энэ шар айрагт зөвхөн унд болон ахуйн зориулалтаар ашигласан усыг ашигласан юм. Тодруулбал, Epic Cleantec компани технологийн дэвшил хийгээд эрдэмтдийн тусламжтайгаар усыг ууж болох түвшинд хүртэл цэвэршүүлэн шүүсэн бөгөөд түүнийгээ шар айрагтаа хэрэглэж байгаа нь энэ билээ.

Изриалийн зэвсэгт хүчин Газын зурвас дахь хамгийн том эмнэлгийн удирдлагыг баривчилжээ

Үйл явдлын хүрээнд Газын зурвасын Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас тайлбар хүсэж буйгаа мэдэгджээ. Учир нь эмч нарыг баривчлах үед тэд ДЭМБ-ын цуваанд өвчтөнүүд хамт зорчиж байсан гэнэ.

Mitsubishi Heavy Industries компанийн батлан ​​хамгаалах салбарын борлуулалт 2026 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна

Nihon Keizai Shimbun (Nikkei) болон Asahi Shimbun зэрэг Японы томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 23-ны өдөр мэдээлснээр, өмнөх өдрийн байдлаар жилийн борлуулалтын хэмжээ 500 тэрбум иен байсан Mitsubishi Heavy Industries компанийн батлан ​​хамгаалах салбарын борлуулалт 2026 онд хоёр дахин нэмэгдэж, 1 их наяд иенд хүрэх төлөвтэй байгааг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21