2023/12/06: Тойм мэдээ
2023, 12 сарын 7. 11:520

Meta-гийн хувьцаа эрчимтэй өсөж буй энэ үед Марк Зукерберг их хэмжээний хувьцаагаа борлуулжээ

Bloomberg News агентлаг орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, Зукерберг буяны болон хандивын сан болон бусад баялгийн удирдлагын сангуудад өнгөрсөн сард нийт 682 мянган ширхэг хувьцаа худалдсан болохыг онцлов. Энэ нь ойролцоогоор 185 сая ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард хувьцаагаа их хэмжээгээр зарснаас хойш хоёр жил өнгөрч байгаа юм.

Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ

Wall Street Journal болон Associated Press агентлагийн орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр, Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийн 900 сая ам.долларын өрийг оролцуулаад, нэгж хувьцаанд 18 ам.доллар бэлнээр төлж худалдан авахаар болсноо мэдэгдэв.

Blackpink хамтлаг гэрээгээ шинэчилж, тарахгүй байх шийдвэрт хүрчээ

2016 онд үүсгэн байгуулагдсан Blackpink хамтлагийн гэрээ өнгөрөгч наймдугаар сард хугацаа нь дуусаж, хүчингүй болсон бөгөөд гэрээний хүчинтэй хугацаа дууссанаас хойш 4 орчим сарын хугацаанд талууд хэлэлцээр хийсний дүнд тийнхүү хамтлагийг тараахгүй байх шийдвэрт хүрч чаджээ. Олон нийтийн зүгээс таамаглаж байгаагаар талуудын байгуулсан шинэ гэрээ нь энэ онд хамтлаг дуучдын байгуулсан бүх л гэрээнээс хамгийн ашигтай гэрээ болсон байх гэж байгаа юм.

Өнгөрсөн жил эхэлсэн ОХУ-Украины дайныг үл харгалзан дэлхийн зэвсгийн борлуулалт буурсан үзүүлэлттэй гарчээ

Германы Deutsche Welle сувгийн орон нутгийн цагаар 4-ний өдөр Шведийн Стокгольм дахь Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайлангаас иш татан мэдээлснээр өнгөрсөн онд батлан ​​хамгаалахын компаниудын зэвсгийн борлуулалтаас олсон орлого нь ойролцоогоор 600 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 3.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг онцолсон байна.

ЗАНГИА.МН "WEB AWARDS 2023" -ын “ОНЦЛОХ АПП ХӨГЖҮҮЛЭГЧ”-ээр тодорлоо

Монголын сайтын холбоо, ЦХХХЯ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулсан тус наадмын “ОНЦЛОХ АПП ХӨГЖҮҮЛЭГЧ”-ээр ЗАНГИА.МН тодорлоо.

Жанет Йеллен: Тусламж үзүүлэх саналыг Конгресс батлахгүй аваас Украины ялагдлын хариуцлагыг АНУ хүлээнэ

Түүнийг ийн мэдэгдэхээс өмнө Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийн тамгын газрын даргын хэлснээр АНУ тэдэнд үзүүлэх тусламжаа зогсоовол Украин улс 2 жилийн хугацаанд үргэлжилсэн дайндаа ялагдах том эрсдэл үүснэ гэж анхааруулсан билээ.

ДЭМБ архи, чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалжээ

ДЭМБ-аас орон нутгийн цагаар 5-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ “Архи согтууруулах ундааны хэрэглээнээс болж дэлхий даяар жил бүр 2.6 сая хүн нас барж байна. Түүнчлэн жил бүр 8 сая гаруй хүн эрүүл бус хооллолтын улмаас амь насаа алдаж байна” хэмээн онцлов. Тиймээс эдгээр эрүүл мэндийн шалтгаант нас баралтыг бууруулахын тулд архи, чихэрлэг ундааны хэрэглээний татварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ДЭМБ дурджээ.

Доналд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол дарангуйлагч болохгүй гэжээ

Ноён Трампын хэлснээр, “Би хилээ хааж, өрөмдлөг хийх хүсэлтэй байна” хэмээжээ. Энэ нь юу гэсэн үг болохыг Ройтерс агентлагаас тайлбарласнаар, ерөнхийлөгч болох аваас Доналд Трамп албан суудлаа хүлээж авсан эхний өдрөө өөрийн эрх мэдлийг ашиглан Мексик улстай хиллэдэг хилээ хааж, газрын тосны өрөмдлөгийн ажлыг өргөжүүлэх гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНЭУ, Саудын Араб улсуудаар айлчлах айлчлалаа эхлүүлжээ

Ерөнхийлөгч Владимир Путины хувьд 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх ажиллагаагаа эхлүүлснээс хойш тухайн бүсэд огт зорчоогүй билээ.

Өмнөд Солонгос улсад төрөлт дахин буурсан үзүүлэлттэй гарчээ

Өнгөрөгч долоо хоногт тус улсын статистикийн газраас гаргасан судалгаагаар тус улс дахь төрөл 0.70 хувьд хүрснийг тогтоосон байна. Улмаар Солонгосын төв банкнаас тооцож байгаагаар төрөлт энэ хэвээр буурсаар байвал тус улсын эдийн засаг 2050 оноос агших гэнэ.

Александер Новак: 2024 оны сүүл гэхэд ОПЕК+ өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ дахин 1.66 сая баррелиар бууруулсан байх болно

Лхагва гарагт ОХУ-ын шадар сайд Александер Новакын мэдэгдсэнээр ОПЕК+ буюу Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллагын гишүүн орнууд 2024 оныг дуустал өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ дахин бууруулна гэжээ. Улмаар тэд 2024 оны эхний улиралд л гэхэд газрын тосны олборлолтоо өдөрт 2.2 сая баррелиар дахин бууруулахаар төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шатахуун экспортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ
02024-3-1 17:55
Кубын талд тагнуул хийсэн Америкийн дипломатч гэм буруугаа хүлээнэ
02024-3-1 17:37
Газад өлсгөлөн нүүрлэх эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ анхаарууллаа
02024-3-1 17:22
В.Путин Холбооны хуралд жил тутмын илгээлтээ сонсголоо
02024-3-1 16:08
Засгийн газрын санхүүжилтийг сунгах тухай хуулийн төслийг Конгресс баталжээ
02024-3-1 16:01
Apple ID-ийн нэрийг өөрчилнө
02024-3-1 15:56
Mайкрософт компани санхүүгийн ажилтнуудад зориулан AI чатбот гаргана
02024-3-1 15:41
Хэт боловсруулсан хүнс олон төрлийн өвчлөлд хүргэдэг болохыг тогтоожээ
02024-3-1 15:35
Польш: Украины оронд Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг хязгаарлаж магадгүй
02024-3-1 9:41
Amazon хиймэл оюун ухаан, робот техник хөгжүүлэгч компаниудад хөрөнгө оруулахаар 1 тэрбум ам.долларыг төвлөрүүлжээ
02024-3-1 4:19