2024/02/13: Тойм мэдээ
2 сарын 14. 9:000

Apple компанийн Vision Pro-г АНУ-аас бусад орнуудад 2-3 дахин өндөр үнээр дамлаж зарах болжээ

АНУ-ын эдийн засгийн хэвлэл мэдээллийн Business Insider сайтын мэдээлснээр, Gumtree худалдааны платформ дээр Vision Pro-г 7500 фунт стерлингээр борлуулахаар зар байршуулсныг онцолсон байна.

Дугхийж буй цагаан баавгайн зураг шилдгээр шалгарчээ

Британийн гэрэл зураг сонирхогч Нима Сарихани Норвегийн Свальбард арлын ойролцоо камерын дурандаа буулгасан "Ice Bed" нэртэй зургаараа тус шагналыг хүртсэн байна.

Катарын хөлбөмбөгчид Азийн цомын хошой аварга боллоо

Катарын шигшээ баг Азийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод Иорданы багийг 3:1-ээр буулган авлаа.

Финландын Ерөнхийлөгчийн сонгуульд Александр Стубб яллаа

Финландын ерөнхий сайд асан Александр Стубб Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялалт байгуулснаар долоон жил завсарласны эцэст их улс төрд эргэн ирж байна.

Хамгийн өндөр орлоготой тамирчнаар К.Роналду тодорчээ

Португалын шигшээ баг ба Саудын Арабын “Аль-Наср” клубын довтлогч Криштиану Роналду өнгөрсөн 2023 онд дэлхийн хамгийн их орлоготой тамирчнаар тодорчээ. Үүнийг Sportico цахим хуудаснаас гаргасан од тамирчдын орлогын жагсаалтаас харж болно.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин мягмар гаргаас үүрэгт ажилдаа эргэн орно

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мягмар гарагт үүрэгт ажилдаа эргэн орно гэж Пентагон даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр давсагны өвчний улмаас саяхан эмнэлэгт хэвтсэн юм.

Парисын Олимпод оролцох сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багууд тодорчээ

Парисын Олимпын наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх бүх 12 баг шалгарсан тухай Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ өнөө өглөө мэдэгдлээ.

Биткоины ханш өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 41,500 ам.долларыг давлаа

Даваа гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш өсөж, нэгж биткоины үнэлгээ сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд анх удаагаа 50,000 ам.долларыг давжээ. Улмаар мягмар гарагийн 11:30 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 49,893.62 ам.доллар байна.

Карл Икан JetBlue компанийн 10 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь ил болсноор тус компанийн нэгж хувьцааны үнэлгээ 15 хувиар өсжээ

Америк гаралтай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Карл Икан даваа гарагт өөрийн эд хөрөнгийн тухай мэдүүлгийг мэдүүлэхэд тэрээр JetBlue компанийн 10 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь ил болжээ.

АНУ: Газрын тосны салбар дахь томоохон нэгдлийн ачаар 53 тэрбум доллароор үнэлэгдэх “акул” төрөх нь ээ

АНУ-ын газрын тос үйлдвэрлэгч компаниуд томоохон хэмжээний M&A хэлэлцээр (нэг компани нөгөө компанийг шууд худалдан авах, нэгдэж шинэ компани байгуулах, эсвэл бизнесээ нэгтгэх) хийх замаар бизнесийн цар хүрээгээ тэлэх үзэгдэл сүүлийн үед ихээхэн нэмэгдээд байна.

Тэрбумтан Жефф Безос татвараас зугтаж Вашингтоноос Флорида руу нүүсэн үү?

Цахим худалдааны салбарыг тэргүүлэгчдийн нэг Амазон компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос саяхан Вашингтоны Сиэтл хотоос Флоридагийн Миайми хот руу нүүсэн билээ. Тэгвэл энэ шилжилт хөдөлгөөн түүнийг хэдэн зуун саяын татвараас зайлсхийхэд ихээхэн тус болж байгаа гэвэл та итгэх үү?

Кирилл Логвинов: ЕХ ОХУ-ын худалдааны гол түнш байхаа больсон

Даваа гарагт ОХУ-аас Европын Холбоонд суугаа байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Кирилл Логвиновын хэлснээр ОХУ болон ЕХ хоёрын хоорондох худалдааны хэмжээ үлэмж хэмжээгээр буурснаар ЕХ ОХУ-ын худалдааны гол түнш байхаа больсон гэжээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах зориулалттай донор гахайг бүтээжээ

Японы Мэйжи их сургуулийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг "PorMedTec" компани эд эрхтнүүдийг нь хүнд шилжүүлэн суулгах боломжтой, генийн хувьд хувирган өөрчилсөн гахайг анх удаа амжилттай хувилан гаргаж авсан тухайгаа мэдэгдлээ.

Туркэд F-16 сөнөөгч онгоцуудыг нийлүүлэхээр шийдвэрлэжээ

АНУ-ын Конгресс F-16 сөнөөгч онгоцыг Турк улсад худалдах гэрээг баталсан гэдгийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт болсон засгийн газрын хуралдааны дараа батлан мэдэгдсэнийг TRT Haber суваг дамжуулжээ.

Ж.Безос 2 тэрбум долларын хувьцаа заржээ

Тэрбээр хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд 12 сая ширхэг хувьцаа зарсан байна. 196 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, дэлхийн тэргүүн баячуудын нэг болох тэрбээр сүүлийн хоёр жил гаруй хугацаанд анх удаа хувьцаагаа худалдаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Безос хувьцааныхаа 1 орчим хувийг зарсан байна.

2023 онд БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ 7.6 хувиар өсжээ

Ням гарагт БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссоос мэдэгдсэнээр 2023 онд тус улсын байгалийн хийн хэрэглээ нийт 7.6 хувиар өссөн гэжээ. Уг үзүүлэлтийг танилцуулсан тус комиссын зүгээс тайлбарласнаар энэхүү өсөлт нь тэдний ногоон хөгжлийг дэмжих явцад багагүй ахиц гарч буйг харуулж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46