2024/05/21: Тойм мэдээ
5 сарын 22. 12:380

Зеленскийн ерөнхийлөх хугацаа дуусав

Владимир Зеленскийн Украины Ерөнхийлөгч байх таван жилийн хугацаа даваа гарагт буюу энэ сарын 20-нд дуусаж, цаашид түүнийг улсын удирдагч гэж үзэх эсэх нь эргэлзээ дагуулав.

Оросын бензиний экспортын хоригийг түр цуцална

Телеграм сувагт нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар “шатахуун үйлдвэрлэгчдийн хувьд бензиний экспортод тогтоосон түр хоригийн үйлчлэлийг 2024 оны 6 дугаар сарын 30 хүртэл зогсоож байна. Үүний сацуу тогтоосон хязгаарлалтууд 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл хэвээр хадгалагдана.

“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртлээ

40 жилийн өмнө байгуулагдсан Оскарын шагналт тус студи нь "My Neighbor Totoro", "Spirited Away", "Howl's Moving Castle" зэрэг шилдэг бүтээлүүдээрээ дэлхий даяар алдаршсан билээ.

Солонгос, Монголын эдийн засгийн түншлэлийн албан ёсны хоёрдугаар хэлэлцээ болж байна

БНСУ-ын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яамнаас өнөөдөр(5.21) мэдээлснээр, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яам, Стратеги, сангийн яам, Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн яам, Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээч Ю Боб Мин тэргүүтэй Далай тэнгис, загас агнуурын яам багтаж байгаа гэнэ.

Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй

Тогтоолын төслийг Орос, Хятад зэрэг долоон орон дэмжсэн бол Швейцарын тал санал өгөхөөс түдгэлзжээ. Уг тогтоолыг батлахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн доод тал нь есөн гишүүний дэмжлэг шаардлагатай байв.

Солонгост ганц байсан монгол тахь үхжээ

Сөүл хотын Гранд паркад амьдарч байсан Солонгост ганц монгол тахь Юнбу үхсэн гэв. Монгол тахь 1960-аад онд нутагтаа нэг ч үлдэлгүй устаж, олон улсын амьтны хүрээлэнгүүдэд байсан цөөн хэдийг дахин нутагшуулснаар тоо толгой нь эргэн сэргэж байгаа түүхтэй.

Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ

Өчигдөр болсон хурлын үеэр шүүгчид "АНУ-д шилжүүлсэн өгсний дараа Ассанжид цаазаар авах ял оноохгүй, үг хэлэх эрх чөлөөг нь зөрчихгүй, Америкийн иргэн биш байсан ч шударга шүүнэ гэдэгт найдаж болно" гэсэн Америкийн талын баталгааг хянан хэлэлцсэн байна.

Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Үндсэн хуулийн 131 дүгээр зүйлд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг 50 хоногийн хугацаанд хариуцах зөвлөлийг байгуулж, ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх тухай заасан байдаг.

АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ

CNBC суваг орон нутгийн цагаар 19-ний өдөр Холбооны өр одоогоор 34.5 их наяд ам.долларт хүрсэн нь дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны гуравдугаар сартай харьцуулахад ойролцоогоор 11 их наяд ам.доллароор өссөн үзүүлэлт болохыг онцолсон байна.

Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна

Т.Свифт зургаа, наймдугаар сард Их Британийн дөрвөн цэнгэлдэх хүрээлэнд 15 удаагийн тоглолт хийх юм. “Barclays”-ийн шинжээчдийн таамаглаж байгаагаар, эдгээр тоглолтыг 1.2 сая орчим хүн үзэх бөгөөд хүн тус бүр дунджаар 848 фунт стерлинг зарцуулна. Үүнд тоглолтын тасалбарын үнэ (дунджаар £206), зочид буудалд байрлах зардал (£121), аяллын зардал (£111), мөн тоглолтод зориулан шинэ хувцас худалдан авах зардал (£56), тоглолтод зориулсан барааг худалдан авах (£79) зэрэг зардлыг багтаажээ. Түүнчлэн хоол, ундаа, винил пянз худалдан авах гэх мэт бусад зардалд нэмж 216 фунт стерлинг зарцуулахаар байна.

Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна

Шинэ Каледони дахь Францын Дээд комиссоос мягмар гарагт мэдэгдсэнээр, нисэх онгоцны буудлаас арилжааны нислэг хийх боломжгүй хэвээр байгаа бөгөөд нийтийн зориулалттай барилга байгууламжуудыг хамгаалахын тулд Францын цэргийн хүчийг илгээх ажээ.

Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна

Өдгөө 45 настай дасгалжуулагчтай хэдэн жилийн гэрээ байгуулсан талаар нарийн тодорхой мэдээлэл алга байна. The Times сонины сэтгүүлч Пол Жойсын мэдээлснээр бол, гэрээг гурван жилийн хугацаатай байгуулсан бололтой.

Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ

Энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх чуулганы үеэр оролцогчид усны нөөцийг хамгаалах, цэвэр ус ба ариун цэврийн байгууламж, хүнс ба эрчим хүчний аюулгүй байдал, гамшгийн хор уршгийг багасгах гэсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ

Энэ хууль нь хүн ам хөгширч байгаагаас үүдэн ажиллах хүчний хомсдол нүүрлэж буй энэ үед хилийн чанадаас ирсэн ажилтнуудыг шинэ тогтолцооны хүрээнд удаан хугацаагаар оршин суухыг урамшуулах зорилготой юм.

Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ

2.5 м өндөр, 20 м өргөн дэлгэц нь Яманаши мужийн Фүжикавүчико хот дахь “Lawson” дэлгүүрийн дээгүүр сүндэрлэн харагдаж буй Японы хамгийн өндөр уулыг хаах зорилготой юм. Өмнө нь дэлгүүрийн урд талын замын эсрэг талаас гэрэл зургаа авахуулах боломжтой байсан тул гадаадын жуулчид олноороо энд ирэх болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНСУ: “Ажума авахгүй, ганган хүүхнүүдийг л авна” гэсэн хаягтай фитнесс адлуулж байна
2024-6-14 13:02
Нохдыг нь барьж идсэн матрыг нутгийнхан агнаж иджээ
2024-6-14 12:31
Сарны станцыг БНХАУ-тай хамтран байгуулах хэлэлцээрийг Путин баталлаа
2024-6-14 12:11
Пап Францис стэнд ап комэди шоу зохион байгуулна
2024-6-14 11:32
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ
02024-6-14 9:34
Л.Месси Парисын Олимпод оролцохгүй
02024-6-14 9:30
“Жеймс Бонд”-ын продюсерүүд Оскарын хүндэт шагнал хүртэнэ
02024-6-14 9:27
Хятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ
02024-6-14 8:49
Аргентины Сенат Милейгийн шинэчлэлийг дэмжжээ
02024-6-14 8:44
Мексикт нуур ширгэсний улмаас олон мянган загас үхжээ
02024-6-14 8:36