2023/11/15: Тойм мэдээ
2023, 11 сарын 16. 14:230

Иений ханш сүүлийн 33 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрэхэд тун ойртжээ

Орон нутгийн цагаар 13-ны өдөр Нью-Йоркийн валютын захад иенийн нэг ам.доллартой харьцах ханш 151.92 болж өссөн нь өнгөрсөн оны 10-р сарын 21-нд 151.94 иентэй тэнцэж байсан үетэй бараг дөхөж очсон юм.

АНУ болон Их Британи Хамас бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авлаа

Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш АНУ-ын Сангийн яам Хамас бүлэглэлийг чиглэсэн гурав дахь хориг арга хэмжээгээ хэрэгжүүлж эхлэх гэж буйгаа орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдэгдэв.

Петтери Орпо: Финлянд улс ОХУ-тай хиллэдэг бүх хилийн боомтоо хаах асуудлыг авч үзэж байгаа

Ерөнхий сайдын хэлснээр, “Бидний зүгээс хилийн хөдөлгөөнийг хязгаарлаж магадгүй байна. Улмаар ОХУ-тай хиллэдэг зарим эсвэл бүх хилийн боомтыг хаах арга хэмжээ авна. Эсхүл орогнол хүсэгчдийг нэг цэгт төвлөрүүлж болох юм" гэжээ.

Газрын тосны салбарын ExxonMobil компани литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болох зорилт тавьжээ

ExxonMobil компанийн зүгээс орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдэгдэхдээ АНУ-ын өмнөд хэсэгт орших Арканзас мужид 2027 он гэхэд цахилгаан автомашины батарейнд ашиглах боломжтой лити үйлдвэрлэж эхлэх ба 2030 он гэхэд жилд 1 сая гаруй цахилгаан машин нийлүүлэх хэмжээнд хүртэл үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж зарлав. Үүгээр зогсохгүй 2030 он гэхэд литийн салбарын "тэргүүлэх нийлүүлэгч" болох зорилтоо зарласан байна.

Балба улс TikTok платформыг нийтийн эв эеийг алдагдуулж байна гэх шалтгаанаар хоригложээ

Шийдвэрийн хүрээнд тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Реха Шармагийн хэлснээр TikTok платформ нь хорлонтой контент түгээдэг гэсэн бөгөөд хориг нь нэн даруй хүчинтэй хэрэгжинэ гэжээ.

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Жефф Безос өдрийг хэрхэн өнгөрүүлдгээ хуваалцсан нь олны эгдүүцлийг хүргэжээ

Тэдний өгүүлснээр, “Америк үнэхээр гайхалтай юм. Цагтаа дэлхий дээрх хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгдэж явсан хүн хүртэл ажилтан ангийн хүн шиг жүжиглэх хэрэгтэйгээ мэдэрч байдаг” гэсэн байна.

Amazon компани тоглоомын салбарынхаа ажилтнуудыг цомхотгох болжээ

Amazon компани бүтцэдээ өөрчлөлт оруулах төлөвлөгөөнийхөө хүрээнд тоглоомын салбарынхаа ажилтнуудыг орон тооны цомхотголд оруулах болжээ. BBC сувгаар мэдээлснээр тэд нийт 180 ажилтнаа цомхотгоно гэсэн байна.

Блумберг: Европын Холбоо ирэх нэгдүгээр сарын нэгнээс Оросын алмазны импортод хориг тавина

Тэдний мэдээлсэн дагуу Европын Холбоо дан ганц ОХУ-аас импортлох алмаз эрдэнэд хориг тавихгүй харин Орос улсаас олборлосон алмазыг гуравдагч оронд боловсруулсан байх аваас мөн адил хориг тавих гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54