АНУ Вьетнамын худалдааны статусыг “зах зээлийн эдийн засагтай улс” болгон өөрчлөх үү?
5 сарын 10. 10:441

 

АНУ-ын зүгээс Вьетнамын худалдааны статусыг “зах зээлийн бус эдийн засаг”-аас “зах зээлийн эдийн засаг” болгон дээшлүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж эхэлжээ. Хэрэв Вьетнамыг АНУ-ын Худалдааны яамны стандартын дагуу зах зээлийн эдийн засагтай улс гэж хүлээн зөвшөөрвөл Вьетнамд үлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд тогтоосон тарифыг хэд дахин бууруулах боломж бүрдэх юм.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын Худалдааны яам мөн өдрийн үдээс хойш Вьетнамын худалдааны статусын өөрчлөлтийн талаар олон нийтийн сонсгол зохион байгуулж, санал хураасан болохыг онцлов. Худалдааны яам энэхүү асуудлыг ирэх 7-р сарын эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Вьетнамын АНУ дахь худалдааны статусыг одоогоор зах зээлийн бус эдийн засаг гэж ангилдаг байна. Вьетнам, Хятад, Орос, Беларусь, Азербайжан зэрэг АНУ-аас зах зээлийн бус эдийн засагтай орнууд гэж тодорхойлсон 12 улс байдаг. Зах зээлийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад эдгээр орнуудад илүү өндөр демпингийн эсрэг татвар ногдуулдаг.

Хэрэв Вьетнамын худалдааны статус зах зээлийн эдийн засагт шилжвэл Вьетнамын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвар мэдэгдэхүйц буурах юм. Тухайлбал, Вьетнамаас АНУ-д экспортолж буй хөлдөөсөн сам хорхойд 25.76 хувийн демпингийн эсрэг татвар ногдуулдаг бол зах зээлийн эдийн засгийн ангилалд багтдаг Тайландын хөлдөөсөн сам хорхойнд ердөө 5.34 хувийн татвар ногдуулдаг аж.

Энэ мэт эдийн засгийн үр нөлөөг харгалзан үзвэл Вьетнам улс зах зээлийн эдийн засагтай улсын тоонд багтахыг хүсэх нь ойлгомжтой асуудал юм. Түүнчлэн Вьетнам улс 1980-аад оны сүүлчээр шинэчлэл хийснээс хойш зах зээлийн эдийн засгийг бодитоор нэвтрүүлснээс гадна сүүлийн үед хоёр орны харилцаанд халуун дулаан уур амьсгал нэмэгдэж буй явдал нь томоохон хувь нэмэр болох нь дамжиггүй. Ф

Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Ханойд айлчлахын өмнөхөн Вьетнамын зүгээс зах зээлийн бус эдийн засгийн статусыг цуцлахыг албан ёсоор хүсч байсан билээ. Улмаар тус айлчлалын үеэр Вьетнам, АНУ хоёр талын харилцаагаа “иж бүрэн стратегийн түншлэлийн” түвшинд хүргэсэн юм. АНУ-ын тал Вьетнамыг Америкын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхэд ач холбогдол бүхий “найрсаг бүс” хэмээн үнэлэв. Үүний дараа АНУ-ын Худалдааны яам Вьетнамыг зах зээлийн бус эдийн засагтай орны тооноос хасах асуудлыг судалж эхлэхээр шийдсэн бөгөөд журмын дагуу судалгаа, шалгалтын ажиллагааг 270 хоногийн дотор, өөрөөр хэлбэл долдугаар сарын эцэс гэхэд дуусгах ёстой.

АНУ-ын Худалдааны яам тухайн улсыг зах зээлийн эдийн засагт тооцож болох эсэхийг тодорхойлохдоо тухайн улсын мөнгөн тэмдэгт хөрвөх чадвартай эсэх, хөдөлмөрийн бүтээмж ба менежмент хоорондын чөлөөт хэлэлцээрийн үндсэн дээр цалин хөлсийг тогтоох, хамтарсан үйлдвэр, гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрдөг байхаас гадна засгийн газар нь үйлдвэрлэлийн хэрэгслийг эзэмшдэг эсвэл хянадаг эсэх, засгийн газар нөөцийн үнийг хянадаг эсэх зэрэг 6 зүйлийг харгалзан үздэг аж.

Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яамны хуульч хэлэхдээ “Вьетнам улс нь зах зээлийн эдийн засгийн статустай бусад орнуудын жишгийг хангасан, зарим тохиолдолд бүр давсан үзүүлэлттэй байгаа. Мөн Индонез, Филиппин гэх мэт гадаадын хөрөнгө оруулалтад илүү нээлттэй ханддаг болсон” хэмээн Ройтерс агентлагт ярилцлага өгөх үеэрээ дурдсан байна.

АНУ-аас Вьетнамд суугаа Элчин сайд асан, АНУ-АСЕАН-ы Бизнесийн зөвлөлийн дарга Тед Осиус “Вьетнам аль хэдийн зах зээлийн эдийн засагтай болсон. АНУ-ын компаниуд Вьетнамын өсөлтийн боломжийг аль хэдийн хүлээн зөвшөөрч, томоохон хөрөнгө оруулалт хийж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. Тэрчлэн Япон, Австрали, Их Британи, Канад улсууд Вьетнамд зах зээлийн эдийн засгийн статусыг аль хэдийн олгоод байгаа юм.

Гэвч АНУ-ын улс төрийн ертөнцөд Вьетнамын статусыг өөрчлөхийг эсэргүүцэх хүмүүс байгааг энд дурдах нь зүйтэй. Тухайлбал Вьетнамд хөрөнгө оруулалт хийж буй Хятадын компаниудад АНУ-ын татвараас зайлсхийх хялбар арга болно гэж зарим шинжээчид онцолжээ. АНУ-ын 8 сенатор, Төлөөлөгчдийн танхимын 31 гишүүн дээрхтэй ижил үндэслэлүүд гаргаж тавин энэ асуудлыг эсэргүүцэж байгаагаа Худалдааны сайд Жина Раймондод хүргүүлсэн байна.

Түүнчлэн сам хорхойн загас агнуурын салбар, гангийн үйлдвэрлэл эрхлэгчид ч уг асуудалд эсрэг байр суурьтай байгаагийн улмаас ерөэхийлөгч Байдены Вьетнамтай харилцаагаа бэхжүүлэх асуудал тийм ч шулуун дардан байхгүй л болов уу хэмээн Ройтерс агентлаг таамаглажээ.

АНУ-ын Стратегийн болон Олон Улсын Судалгааны Төвийн Зүүн Өмнөд Ази хариуцсан ахлах ажилтан Мюррей Хеберт өөрийн цахим хуудаснаа “АНУ Вьетнамыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын тоонд үргэлжлүүлэн байлгах нь АНУ-тай эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлж, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлж буй улс орнуудын хувьд тун таатай байх нь ойлгомжтой. Логикийн хувьд хоёр орны харилцааны дараагийн алхам бол АНУ-ын Худалдааны яам Вьетнамыг зах зээлийн эдийн засагтай орны ангилалд шилжүүлэх явдал юм” хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Цэндаюуш
   /
5 сарын 10. 18:51

авахгүй бол Хятад барааг нь авна

Онцлох мэдээ
БНСУ: “Ажума авахгүй, ганган хүүхнүүдийг л авна” гэсэн хаягтай фитнесс адлуулж байна
2024-6-14 13:02
Нохдыг нь барьж идсэн матрыг нутгийнхан агнаж иджээ
2024-6-14 12:31
Сарны станцыг БНХАУ-тай хамтран байгуулах хэлэлцээрийг Путин баталлаа
2024-6-14 12:11
Пап Францис стэнд ап комэди шоу зохион байгуулна
2024-6-14 11:32
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ
02024-6-14 9:34
Л.Месси Парисын Олимпод оролцохгүй
02024-6-14 9:30
“Жеймс Бонд”-ын продюсерүүд Оскарын хүндэт шагнал хүртэнэ
02024-6-14 9:27
Хятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ
02024-6-14 8:49
Аргентины Сенат Милейгийн шинэчлэлийг дэмжжээ
02024-6-14 8:44
Мексикт нуур ширгэсний улмаас олон мянган загас үхжээ
02024-6-14 8:36