АНУ: Технологийн салбарын “акулуудын” хиймэл оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалт 106 тэрбум ам.долларт хүрчээ
8 сарын 6. 8:330

АНУ-ын технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухааны технологид зориулсан хөрөнгө оруулалтаа ихээр нэмэгдүүлэх болжээ.

Британийн өдөр тутмын Financial Times сонины орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр, энэ оны эхний хагаст Microsoft, Amazon, Meta, Alphabet-ийн хиймэл оюун ухааны технологитой холбоотой нийт хөрөнгө оруулалтын зардал 106 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлт болохыг онцлов.

Тухайлбал Microsoft компанийн хиймэл оюун ухааны салбарт оруулсан хөрөнгө оруулалт 78 хувиар өсөж 33 тэрбум ам.долларт хүрсэн бол Google-ийн толгой компани болох Alphabet-ийнх 90 хувиар өсөж 25.2 тэрбум ам.доллар болсон байна.

Уг тооцооллыг дээрх компаниудын хамгийн сүүлийн улирлын орлогын тайланд үндэслэн гаргасан аж.

Facebook платформын толгой компани болох Meta-ийн гүйцэтгэх захирал Марк Закерберг хэлэхдээ, энэ жил Меta-гийн хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын зардал 40 тэрбум ам.долларт хүрч магадгүй ба “хэтэрхий оройтсон үед биш иймэл оюун ухаантай холбоотой чадварыг урьдчилан бэхжүүлээд эрсдэлээ хүлээх нь дээр” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Гэвч АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх томоохон технологийн компаниуд хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтыг өргөжүүлж буй нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож, хөрөнгө оруулалтын ерөнхий хандлагыг сулруулж байгаатай холбогдуулан технологийн хувьцаан дээр төвлөрсөн Nasdaq индекст тохируулга хийгдэж байгаа билээ.

Дэлхийн хөрөнгийн менежментийн AllianceBernstein компанийн АНУ-ын өсөлтийн хөрөнгийн хэлтсийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Жим Тиерни "Хөрөнгө оруулагчдын хувьд хиймэл оюун ухаантай холбоотой бизнесийн загвар болоод цаашдын үр дүн ямар байх нь тодорхойгүй хэвээр байна" гэж шүүмжилсэн юм.

Гүйцэтгэх захирал Закерберг ч мөн Meta компани хиймэл оюун ухааны чатбот зэргээс орлого олоход дахиад хэдэн жил шаардлагатай гэж таамаглаж байгаа аж.

Гэвч Google-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай "Технологийн салбар дахь шилжилтийг эрсдэл багатай даван туулахад бага хэмжээний хөрөнгө оруулалт хийж азаа үзснээс хангалттай хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл багатай" гэж цохон тэмдэглэсэн удаатай.

Түүнчлэн Amazon компанийн Санхүү хариуцсан захирал Брайан Олсавски хөрөнгө оруулалтыг шинэ үүлэн үйлчилгээний дэд бүтцэд чиглүүлнэ гэж хэлээд, хиймэл оюун ухааны технологи нь "Аmazon-ий хувьд олон тэрбум долларын бизнес болсон” хэмээн өгүүлсэн билээ.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас