Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн дөрөв дэх үе шат эхэлжээ
5 сарын 13. 12:040

Энэтхэгийн парламентын сонгуулийн 4 дэх үе шат эхэлж, 10 муж улс ба холбооны нутаг дэвсгэрийн иргэд саналаа өгч байна. Тус улс 28 муж улс ба 8 холбооны нутаг дэвсгэрээс бүрддэг ажээ.

Санал хураалт орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлсэн бөгөөд түүнд Андхра-Прадеш, Бихар, Жаркханд, Баруун Бенгал, Мадхья-Прадеш, Махараштра, Одиша, Телангана, Уттар-Прадеш муж улсууд ба Жамму- Кашмирын холбооны нутаг дэвсгэрийн 177 сая сонгогч оролцох эрхтэй.

Жамму-Кашмирт 2019 оноос хойш анх удаагаа парламентын сонгууль явагдах бөгөөд тухайн үед Энэтхэгийн эрх баригчид Жамму-Кашмир муж улсыг татан буулгаж, түүний оронд холбооны хоёр нутаг дэвсгэрийг /Жамму-Кашмир ба Ладах/ байгуулахаар шийдвэрлэсэн юм. Үүний тулд Энэтхэгийн парламент Үндсэн хуулийн 370 дугаар заалтыг цуцалж, тус муж улсыг онцгой статустай болгожээ. Гэвч энэ шийдвэрийг тус мужийн лалын шашинт иргэдийн ихэнх нь, мөн зарим улс төрийн намууд, түүнчлэн хөрш Пакистан улс эсэргүүцсэн байна. Одоо тус нутаг дэвсгэрт болж буй санал хураалтын үеэр аюулгүй байдлыг хангах хүч нэмэгдүүлсэн арга хэмжээг авч байна.

Сонгуулийн 4 дэх үе шатны дараа 5 дугаар сарын 20, 23 ба 6 дугаар сарын 1-нд дахиад гурван үе шат тус тус үргэлжлэн явагдах бөгөөд сонгуулийн дүн 6 дугаар сарын 4-нд гарах ёстой. Сонгуулийн хорооны мэдэгдсэнээр, тус улсын 18-аас дээш насны 968 сая /497 сая эрэгтэй, 471 сая эмэгтэй/ иргэн сонгогчдын жагсаалтад бүртгэгджээ.

Ажиглагчдын таамаглаж байгаагаар, Үндэсний ардчилсан эвсэл дэх гол хүч болох эрх баригч Энэтхэгийн Ардын нам / Bharatiya Janata Party/ гурав дахь удаагаа дараалан улс орноо удирдах магадлал өндөр байна. Тус эвсэлтэй Энэтхэгийн үндэсний хөгжлийн бүх нийтийн оролцооны эвсэлд нэгдсэн намууд өрсөлдөж байгаа бөгөөд сөрөг хүчний эвслийн гол хүч нь Энэтхэгийн үндэсний конгресс нам юм.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54