Урсула фон дер Ляйен Европын Комиссын тэргүүнээр улиран сонгогдлоо
7 сарын 19. 11:040

Европын парламентын гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтын дүнгээр Урсула фон дер Лейен Европын комиссын тэргүүнээр улиран сонгогдлоо.

Тэрбээр пүрэв гарагт Страсбургт болсон санал хураалтаар Европын парламентын 401 гишүүний дэмжлэгийг авсан нь шаардлагатай саналын тооноос 41-ээр илүү байжээ.

Барууны төвч үзэлт Европын ардын намын /EPP/ гишүүн У.Ляйен анх 2019 онд уг албан тушаалд сонгогдож байсан юм. Тэрбээр одоо ЕХ-ны удирдлагад дахин таван жил ажиллахаар боллоо.

Санал хураалтын дараа У.Ляйен хэлсэн үгэндээ "миний хувьд маш их сэтгэл хөдөлгөсөн, онцгой мөч болж байна, санал хураалтын дүн бол надад өндөр итгэл хүлээлгэж байгаагийн илрэл" гэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, Европын хувьд хамгийн чухал зүйл бол “дотоодын болон гадны халдлагад өртөж буй” ардчиллаа хамгаалах явдал юм гэв.

Санал хураалтын өмнө У.Ляйен мөн цэргийн зардлыг нэмэгдүүлэх замаар Европын батлан ​​​​хамгаалах хүчийг дэмжиж, уур амьсгалтай холбоотой зорилтуудыг биелүүлэхээ амлалаа. “Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид хамтдаа юу хийж чадахаа харуулсан. ​​Үүнийг үргэлжлүүлэн хийцгээе” гэж тэрбээр хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54