Израилын онгоцууд Бейрутад цохилт өгсөнд түгшиж байгаагаа НҮБ илэрхийлэв
2024, 7 сарын 31. 16:440

Израилын тал Бейрутын хаяа хотод цохилт өгсөн явдалд НҮБ маш ихээр түгшиж байгаагийн зэрэгцээ дээд зэргээр хүлээц тэвчээртэй байхыг талуудад уриалж байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

“7 дугаар сарын 30-ны өдөр Израилын арми хүн ам шигүү суурьшсан Бейрут хотын өмнөд дүүрэгт цохилт өгсний улмаас энгийн иргэд амиа алдсантай холбогдуулан маш түгшиж байгаагаа бид илэрхийлэхийн сацуу дээд зэргээр хүлээц тэвчээртэй байж, мөргөлдөөнийг цаашид даамжруулахгүй байхыг холбогдох талуудад уриалж байна” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Өчигдөр буюу мягмар гарагт Израилын сөнөөгч онгоцуудаас Бейрутын өмнөд хэсгийн хаяа хот болох Дахия руу харвасан дөрвөн пуужинд дөрвөн давхар байшин болон түүний зэргэлдээх барилгууд, зогсоолд байсан автомашинууд өртжээ. 3 хүн амиа алдсаны дотор 4-6 насны хоёр хүүхэд байгаа бөгөөд нийтдээ 74 хүн гэмтэж шархадсан байна.

Энэхүү пуужингийн цохилт өгсөн зорилго нь “Хезболлах” бүлэглэлийн цэргийн штабын удирдагч Фуад Шокр-ыг устгах явдал байжээ. Телевизийн Al Hadath сувгийн мэдээлснээр, шархадсан Ф.Шокр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас