Ж.Безос “Бостон”-ыг худалдан авахаар сонирхож байна
8 сарын 21. 9:590

Цахим худалдааны Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос бол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бостон Селтикс” багийг худалдан авахаар өрсөлдөж магадгүй хүмүүсийн нэг гэдгийг спортын сэтгүүлч Билл Симмонс YouTube сувгаараа мэдээллээ.

194 тэрбум долларын хөрөнгөтэй Ж.Безос Форбес сэтгүүлээс гаргасан 2024 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

BasketNews сэтгүүлд мэдээлснээр, “Селтикс”-ийн франчайз өртөг нь 6 тэрбум орчим доллароор үнэлэгдэж байна. Тус багийн эзэмшигч нь Boston Basketball Partners компани бөгөөд 2002 онд 360 сая доллароор “Селтикс”-ийг худалдан авч байв.

“Сүүлийн хэдэн хоногт Ж.Безос тус багийг худалдан авах гэж байгаа тухай мэдээлэл цацагдаж байна. Миний бодлоор энэ бол үнэн бөгөөд Безос худалдан авахаар өрсөлдөж хүмүүсийн нэг нь мөн” хэмээн Симмонс ярилаа.

“Бостон Селтикс” бол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх хамгийн алдар хүндтэй баг бөгөөд 2023/24 оны улирлын финалын цуврал тоглолтод “Даллас Маверикс” багийг хожсоноор 18 дахь удаагаа аваргын цомыг хүртсэн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38