К.Роналду YouTube-ийн шинэ дээд амжилт тогтоожээ
8 сарын 22. 12:350

Португалын алдарт хөлбөмбөгч Криштиану Роналду YouTube платформ дээр өөрийн сувгаа нээснээс хойш ердөө 90 минутын дотор нэг сая гаруй дагагчтай болжээ.

Өдгөө 39 настай, Ballon d’Or шагналыг таван удаа хүртэж байсан тэрбээр өдгөө Саудын Арабын “Аль-Наср” клубт тоглож байгаа бөгөөд Португал улсыг олон улсын тэмцээнүүдэд 20 гаруй жил төлөөлөн оролцож байгаа юм.

“Хүлээлт дууслаа. Миний бие YouTube сувгаа нээлээ! Сувгийг маань дагаж, шинэ аялалд надтай нэгдээрэй” гэж К.Роналду лхагва гарагт олон нийтийн сүлжээний хуудаснуудаараа уриалжээ.

Хөлбөмбөгчин эхний дүрс бичлэгээ байршуулснаас хойш 15 цагийн дотор шинэ сувгийнх нь дагагчдын тоо 13 саяд хүрээд байна. Тэрбээр X платформ дээр 112.5 сая, Facebook дээр 170 сая, Instagram дээр 636 сая дагагчтай.

“Реал Мадрид”, “Манчестер Юнайтед” клубүүдэд хүчин зүтгэж байсан К.Роналду пүрэв гарагт Саудын Арабын мэргэжлийн лигийн нээлтийн тоглолтод “Аль-Раед” багтай тоглохоор бэлтгэлээ хийж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас