Венецийн халаасны хулгайч хулгай хийж олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө, газар худалдаж авахыг завджээ
5 сарын 29. 8:110

Аялал жуулчлалын улирлын оргил үе эхлэх гэж байгаатай холбогдуулан Италийн Венец хот халаасны хулгайчдын эсрэг дайн эхлүүлжээ.

Орон нутгийн өдөр тутмын Corriere della Sera сонины 28-ны өдөр мэдээлснээр, Венецийн хууль сахиулагчид энэ он гарсаар халаасны хулгайн хэргээр зургаан хүнийг баривчилснаас гадна тус хотоос албадан гаргах тушаалыг 14 удаа гаргасан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд албадан гаргах тушаал хоёрхон удаа гаргаж байсантай харьцуулахад энэ нь эрс ихэссэн үзүүлэлт болжээ.

Тэрчлэн өнгөрөгч 25-ны өдөр "Сэрэмжтэй иргэд" иргэний нийгмийн бүлгэмийн зүгээс 90 халаасны хулгайчийн зураг бүхий лоозон барин Санта Люсиа өртөөнд жагсаж олны анхаарлыг татсан байна. Энэ бүлгэмд 30 гаруй жил идэвхтэй ажилласан, хотын зөвлөлийн гишүүн асан Моника Фоли халаасны хулгайчдын нүүр царайг ил гаргах нь хувийн нууцад халдаж буй явдал гэх шүүмжлэлийг эрс үгүйсгэж, "Хулгай хийж байна гэдэг нь ч хувийн нууцад халдаж байгаа хэрэг" хэмээн цохон тэмдэглэв.

Халаасны хулгайчидтай ийнхүү эрчимтэй тэмцэж эхэлсний гол шалтгаан нь Венецид нэгэн эмэгтэй хулгай хийж олсон мөнгөө хуримтлуулан үл хөдлөх хөрөнгө болон газар худалдаж авсан нь саяхан мэдэгдэж, орон нутгийн иргэдийн зэвүүцлийг хүргэсэнтэй холбоотой.

Тухайн эмэгтэй танихгүй хүмүүсийг таньдаг царайлан тэвэрч аван улмаар зүүлт, цаг, хэтэвч зэргийг нь хулгайлдаг нь тогтоогдсон байна. Татварын албанд ямар ч орлогогүй гэж мэдүүлэх хэрнээ өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа нь хууль сахиулагчдын хараанд өртсөнөөр, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж барьж авчээ.

Өнгөрсөн долоо хоногт Венецийн шүүх хэрэгтэнд нэг жил зургаан сарын тэнсэн харгалзах ял оноож, 200 мянган еврогоор үнэлэгдэх хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн хүрээнд тухайн эмэгтэй тодорхой хугацаанд гэрийн хорионд байх ба тогтвортой ажлын байр олох ёстой гэж Corriere della Sera сонин нэмэлт тайлбар хийжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18