Хятадын сансрын хөлөг тойрог замд дахин нэг үл мэдэгдэх биет хаялаа
5 сарын 29. 11:101

Хятадын дахин ашиглах зориулалт бүхий сансрын хөлөг энэ сарын 24-ний 15 цагийн үед тойрог замд дахин нэг үл мэдэгдэх биет хаясныг АНУ-ын сансрын хүчин ажиглаж байгаа талаар сансар судлаач Жонатан МакДоуэлл өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрээр “тус үл мэдэгдэх биет хятадын дэд хиймэл дагуул, эсвэл хөлөг дэлхийд буцахаас өмнө ангижирч буй ашиггүй болсон хэсэг аль нь ч байж магадгүй. Тус хөлөг анх сансарт гарахдаа мөн ижил үл мэдэгдэх биет тойрог замд хая байсан” хэмээн бичжээ.

Тус хөлөг арван хоёрдугаар сарын 14нд Жиүчуан төвөөс Лонг Марч 2F тээвэрлэгч пуужингийн тусламжтай сансарт хөөрсөн бөгөөд тэр даруйдаа янз бүрийн дохио бүхий зургаан биет тойрог замд хаясан юм. МакДоуэллийн үзэж байгаагаар энэ долоо хоногт тойрог замд дахин нэг биет хаясан нь тухайн хөлөг 164 хоногийн даалгавраа дуусгаад харихаар зэхэж байгаагийн тэмдэг байж магадгүй гэнэ.

Уг хөлгийг иргэний болон цэргийн зориулалттай сансрын хөлөг бүтээх зорилго бүхий Хятадын төрийн үйлдвэр Сансрын хөлгийн технологийн академи бүтээсэн аж. Хөлгийн анхны загвар 2020 онд сансарт хөөрч, тойрог замд ердөө хоёр хоноод харьсан бол дараагийнх нь 2022 онд хөөрч, тойрог замд 276 хоносон билээ.

Өмнөх хоёр удаагийн ажиллагаагаараа ч гэсэн хятадын сансрын хөлгүүд зорилго, шалтгааныг нь тодорхой мэдэгдэлгүйгээр тойрог замд олон үл мэдэгдэх биет хаяж байсан юм. Угаасаа ч тэд эл хөлгүүдийнхээ тухай аль болох нууцалж байгаа аж.

Эх сурвалж: Gizmodo

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
2
1
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.9.46.223
   /
5 сарын 29. 14:49

Яавч сайн юм тавиаагүй бузар илжигнүүд хорлох тагнах зориулалт бүхий зүйл биз

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18