Хятадын сансрын хөлөг цэргийн нууц зориулалттай байж болзошгүй гэв
7 сарын 29. 13:020

БНХАУ-ын сансрын Шенлун хөлөг ердөө Бээжингийн сансрын хүчин чадлыг туршихаас илүү нууц үүрэгтэй байж болзошгүй хэмээн салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Мэдээ мэдээллийн Ройтерс агентлагт ярихдаа сансрын батлан хамгаалахын мэргэжилтнүүд нисэгчгүй Шенлун хөлгийн сүүлийн үед хийж буй хөдөлгөөнүүдээс үзэхэд, тус хөлөг бусад орны хиймэл дагуулын эсрэг үйл ажиллагаа явуулах далд зорилготой байж мэдэхээр байна гэжээ.

Тухайлбал, Лонг Марч 2Ф пуужингаар хөөргөсөн нисэгчгүй, дахин ашиглах боломжтой Шенлун хөлөг 2020 оноос хойш өдгөө учир битүүлэг үүргээ гүйцэтгэн дэлхийг гурав дахь удаагаа тойрч байгаа билээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар зургаадугаар сарын эхэнд тус хөлөг үл мэдэгдэх биет гаргаж орхин ойр орчмоор хэдэн км зайтай явуулж байгаад эргүүлэн татсан, мөн энэ нь нэг удаагийн явдал биш гэнэ.

Недерландын технологийн Делфт их сургуулийн сансар судлаач Марко Лангброекийн үзэж байгаагаар Хятадын тус хөлөг дайсны хиймэл дагуулыг барих чадвартай байж болзошгүй гэнэ.

Ингэж сэрдэх болсон нэг шалтгаан гэвэл, Боинг компанийн бүтээсэн АНУ-ын цэргийн нууц X-37B хөлөг дээрхтэй төстэй, сансарт буй биетийг барих, суллах зэрэг үйлдэл туршиж үзээд удаагүй байгаа юм.

Эх сурвалж: FUTURISM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38