Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тогтоолыг Данийн хууль тогтоогчид дэмжсэнгүй
5 сарын 29. 11:310

Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Данийн парламент /Фолькетинг/ дэмжсэнгүй. Уг баримт бичгийг батлахыг гишүүдийн 83 нь эсэргүүцэж, 21 нь дэмжсэн бол хоёр гишүүн түдгэлзсэн гэж Данийн парламентын цахим хуудсанд мэдээлжээ.

Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг тус улсын сөрөг хүчний дөрвөн нам энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр өргөн барьжээ. Дөрөвдүгээр сард уг төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен мэдэгдэхдээ, “Дани улсын хувьд ямар ч урьдчилсан нөхцөл байхгүй гэсэн ганц шалтгаанаар тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэсэн байна. “Бид энэ тогтоолыг дэмжих боломжгүй, гэхдээ дэмжих өдөр ирээсэй гэж хүсэж байгаа” гэж тэрбээр хэлжээ.

Үүний сацуу Норвег, Испани, Ирланд улсууд өчигдөр Палестиныг тусгаар улсаар албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Хоёр өдрийн өмнө Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде албан ёсоор хүлээн зөвшөөрснийг баталгаажуулсан баримт бичгийг Палестины засаг захиргааны Ерөнхий сайд Мухаммед Мустафатай Брюссельд уулзах үеэрээ гардуулжээ. “Хэрэв бусад орон Норвегийн жишээг дагавал эл шийдвэр нь Ойрх Дорнодын байдлыг тайван замаар зохицуулах хүчин чармайлтад томоохон түлхэц өгч чадна” гэж Эспен Барт Эйде хэлсэн байна.

Харин Израил улс Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөхийг эрс эсэргүүцэж байгаа юм.

Герман улсын хувьд одоогоор Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн Палестиныг дангаар хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18