Өмнөд Солонгос, АНУ-ын армиуд өргөн хэмжээний хамтарсан сургуулилалт хийж байна
8 сарын 21. 14:290

Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул заналыг тогтоон барих зорилгоор Өмнөд Солонгос ба АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчид жил тутмын хамтарсан сургуулилалт хийж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгджээ.

Жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөөний бамбай” хээрийн сургууль наймдугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр цахим халдлага, GPS-ийн саатал, Умардын пуужингууд зэрэг “бүх салбар дахь бодит аюул заналыг харгалзан бэлтгэл сургуулилалт хийнэ” гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдсэн байна.

Эдгээр сургуулилалт нь “үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг тогтоон барихад чиглэсэн холбоотнуудын чадавхийг” бэхжүүлэх ажээ. Энэ долоо хоногт Өмнөд Солонгос, АНУ-ын 200 гаруй сөнөөгч онгоц таван өдрийн турш өдөр бүр нислэг үйлдэнэ.

Цөмийн зэвсэгтэй Умард Солонгосын эсрэг хамтын хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор АНУ 28 500 цэргээ Өмнөд Солонгост байрлуулж байна.

Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлснээр, хуурай газар, далай, агаар, мөн цахим орчин, сансрын орон зайг хамрах энэ удаагийн сургуулилалтад Өмнөд Солонгосын 19 мянга орчим цэрэг оролцоно. Харин Америкийн талаас хэчнээн цэрэг оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Сөүл хотод хотын захиргаа мөн Умард Солонгосын нисгэгчгүй онгоц болон хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг зэргийн эсрэг сургуулилалтыг нэгэн зэрэг зохион байгуулна.

Солонгосын хойгт хурцадмал байдлыг намжаах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөөний бамбай” хээрийн сургуулийг Умард Солонгосын тал "цөмийн дайнд бэлтгэх сургуулилалт" хэмээн эрс буруушаасаар иржээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18