Беларусийн Ерөнхийлөгч Германы иргэнд өршөөл үзүүлжээ
7 сарын 31. 16:420

Мягмар гарагт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко цаазын ял сонсоод байсан Германы иргэнд өршөөл үзүүлсэн тухай тус улсын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

А.Лукашенко бүх нөхцөл байдлыг харгалзан үзсэний эцэст Германы иргэн Рико Кригерт өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээллийг эш татан Белта агентлаг мэдээлсэн байна.

Өдгөө 30 настай Р.Кригер өнгөрсөн долоо хоногт Беларусийн олон нийтийн телевизээр ярихдаа “Ерөнхийлөгч Лукашенко намайг уучилж өршөөл үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэж хэлжээ. Хүний ​​эрхийн “Виасна” байгууллагаас мэдээлснээр, зургаадугаар сарын сүүлчээр болсон нууц шүүх хурлын явцад түүнийг Беларусийн эрүүгийн хуулийн зургаан зүйл ангиар ялласан байна.

А.Лукашенко мягмар гарагт уг хэргийн мөрдөн байцаагч болон Р.Кригерийн өмгөөлөгчтэй уулзаж, цаазын ялыг гүйцэтгэх эсэх талаар ярилцсан байна. “Ерөнхийлөгчөөр ажиллахад хамгийн хэцүү зүйл бол цаазаар авах ялтай холбоотой ийм хэргүүд байдаг гэдгийг би өмнө нь дурдаж байсан” гэж А.Лукашенко уулзалтын үеэр хэлжээ.

Р.Кригер Беларусийн телевизээр ярихдаа, Беларусь дахь цэргийн объектуудын зургийг авахыг 2023 оны 10 дугаар сард Украины тал түүнээс хүссэн бөгөөд үүний дагуу Минскийн ойролцоох төмөр замын шугам дээр тэсрэх бөмбөг байрлуулсан гэсэн байна. Тэрбээр хийсэн үйлдэлдээ гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, хэн нэгэн хүн хохироогүйд сэтгэл тайвширч байна гэж ярьжээ.

Р.Кригерийнх гэх LinkedIn хаягт түүний тухайд "Германы Улаан загалмай нийгэмлэгт эмчээр ажиллаж байсан бөгөөд өмнө нь Берлин дэх АНУ-ын Элчин сайдын яамны аюулгүй байдлын офицероор ажиллаж байсан" гэж бичсэн байна.

Германы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Катрин Дешауэр баасан гарагт хэлэхдээ “харамсалтай нь Беларусьт хүмүүсийг дүрс бичлэг эсвэл телевизээр харуулах нь түгээмэл байдаг бөгөөд ийм байдлаар харуулах нь тухайн хүний ​​нэр төрд ноцтойгоор халдаж буй явдал тул маш их санаа зовниж байна” гэжээ. “Бид Беларусийн удирдлагад хандаж, энэ үйлдлээ зогсоохыг хүсэж байна. Баривчлагдсан хүнд бид консулын үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд түүний хэргийн тухайд маш их санаа зовниж байна. Засгийн газрын хувьд ямар ч нөхцөлд цаазаар авах ялыг эсэргүүцэж байна” гэж нэмж хэлжээ.

Беларусь улс 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтносноос хойш 400 орчим хүнийг цаазаар авсан гэж Эмнести Интернэшнл байгууллага мэдээлдэг боловч гадаадын иргэдийг цаазлах тохиолдол ховор байдаг. Тус улсыг А.Лукашенко олон жилийн турш удирдаж, өөрийг нь эсэргүүцдэг олон мянган тэрс үзэлтнүүд, идэвхтэн иргэдийг баривчилжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38