Пакистанд 52 хэм хүрч халжээ
5 сарын 29. 11:380

Пакистаны өмнөд нутгийн Синд мужид агаарын температур Цельсийн 52 хэмд /Фаренгейтийн 125.6 хэм/ хүрч халсан нь энэ зуны хувьд одоогоор хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай тус улсын Цаг уурын албанаас даваа гарагт мэдээлжээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд Ази даяар үргэлжилсэн хэт халуун нь хүний ​​буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улам хүндэрсэн гэж олон улсын судлаачдын баг мэдэгдсэн байна.

МЭӨ 2500 онд баригдсан археологийн дурсгалт газруудаараа алдартай Синд мужийн Мохенжо-Даро сууринд сүүлийн 24 цагийн хугацаанд агаарын температур 52.2 хэм хүрч халсан гэж Цаг уурын албаны ахлах ажилтан Шахид Аббас “Ройтерс” агентлагт мэдээлжээ.

Ингэснээр Пакистанд энэ зун бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд тус суурин болон улсын түүхэн дээд үзүүлэлтүүд болох 53.5 хэм, 54 хэмд дөхсөн байна.

Мохенжо-Даро бол зундаа халуун, өвөлдөө дулаан байдаг, хур тунадас багатай жижиг суурин боловч нарийн боов, цайны газрууд, автомашин, цахилгаан барааны засварын газрууд, жимс, хүнсний ногооны зах зэрэг нь хүн ихтэй байдаг. Гэтэл одоо халууны улмаас хөл хөдөлгөөн татарчээ.

Орон нутгийн эмч Муштак Ахмедийн хэлснээр, нутгийн иргэд цаг агаарын эрс тэс нөхцөлд амьдрахад дасан зохицож, гэртээ эсвэл гол усны ойролцоо байхыг илүүд үзэж байна.

“Пакистан улс нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орнуудын тавдугаарт ордог. Ердийнхөөс их бороо орж, үер боллоо” гэж Ерөнхий сайдын цаг уурын асуудал хариуцсан зохицуулагч Рубина Хуршед Алам баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Пакистанд 2017 онд агаарын хамгийн өндөр температур бүртгэгдэж байсан бөгөөд баруун өмнөд Белужистан мужийн Турбат хотод 54 хэм /129.2 F/ хүрч халж байжээ. Энэ нь Азид хоёр дахь, дэлхийн хэмжээнд дөрөвт бичигдэхээр халалт байсан гэж Пакистаны Цаг уурын албаны ахлах цаг уурч Сардар Сарфараз ярьжээ.

Цаашид Мохенжо-Даро болон ойр орчмын нутгуудад хэт халалт намжих боловч Синд мужийн төв Карачид /Пакистаны хамгийн том хот/ хэт халах төлөвтэй байна.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18