“Хоббит” романы анх хэвлэсэн хувилбар 40 мянга гаруй ам.доллароор зарагджээ
5 сарын 29. 12:280

Их Британийн зохиолч Жон Р.Р.Толкины "Хоббит" романы анх хэвлэсэн хувилбар дуудлага худалдааны явцад анхны үнэлгээнээс гурав дахин өндөр үнээр буюу 31 мянган фунт стерлингээр (40 мянга гаруй ам.доллар) зарагджээ.

Энэхүү ховор ном нь 1937 оны есдүгээр сарын 21-нд 1500 ширхэг хэвлэгдсэн байна.

Уран зөгнөлт зохиолын номыг Беркшир дэх нэгэн байшингийн шүүгээнээс олсон бөгөөд байшингийн эзэн уг романыг хамаатан саднаасаа өвлөн авсан тул үнэ цэнтэй, ховор гэдгийг нь мэдээгүй байжээ. Зохиолч романаа анх хэвлэхдээ хар цагаан зурагт чимэглэлүүд, хавтасны зургийг өөрөө зурсан аж.

Эльфүүдийн хэлээр бичсэн Толкины бичээс бүхий “Хоббит” романы анхны хувилбар нь 2015 онд Лондонд болсон дуудлага худалдаагаар 137 мянган фунт стерлингийн үнэд хүрч (175 мянга орчим ам.доллар) байжээ.

Уг зохиолд хоббит Бильбо Бэггинс, шидтэн Гэндальф ба Торин Дубощит тэргүүтэй 13 одойн аяллын тухай өгүүлдэг. Тэд Смауг луугийн хамгаалж байдаг, одойчуудын алт эрдэнэс хадгалагдаж буй "Ганцаардмал уул" руу аялах замд романы үйл явдал өрнөнө.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18