И.Маскийн сансарт илгээсэн цахилгаан автомашин дэлхий дээр унах магадлалтай
5 сарын 29. 12:300

Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн “Спэйс Икс” компани 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тесла Роудстер” гэдэг цахилгаан автомашиныг сансарт илгээсэн билээ.

Уг машины жолооны ард сансрын нисэгчийн хувцас бүхий "Стармэн" нэртэй хиймэл хүнийг суулгасан бөгөөд машины бүхээгт Дэвид Боуигийн “Life on Mars” дууны бичлэгийг тавьсан байна. Аккумуляторын цэнэг дуусах хүртэл энэ дуу эгшиглэсээр байх гэнэ.

Уг машины нислэгийг хянаж байгаа “WhereisRoadster” цахим хуудсанд бичсэнээр, 1.3 тонн жинтэй машин дэлхий дээр буцаж унах магадлал 22 хувьтай байгаа гэнэ. Гэхдээ 15 сая жилийн дараа унана гэдгийг нислэгийн замын тооцоолол харуулжээ. Мөн дэлхийн хүмүүс 2047 онд “Тесла Роудстер”-ийг сансрын дуран авайгаар харах боломжтой болно. Энэ үед уг машин манай гаргийн хажуугаар өнгөрөх ажээ. Одоогийн байдлаар машин секундэд 7.22 км-ийн хурдтай нисэж байгаа бөгөөд дэлхийгээс 5.58 гэрлийн минутийн алсад байгаа аж. Зургаан жилийн хугацаанд “Тесла Роудстер” дэлхий дээрх бүх автозамаар 79.2 удаа явсантай тэнцэх зайг туулжээ.

Шинжээчдийн тооцоолсноор, "Тесла Роудстер" ойрын хэдэн арван сая жилийн хугацаанд Нар эсвэл Сугар гарагтай мөргөлдөх магадлал 12 хувьтай байна.


Эх сурвалж: Wher is roadster? /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18